Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болголоо Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ Хотын даргаар Б.Пүрэвдагвыг томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
М-Си-Эс групп Ц.Батчулууны эмчилгээнд 25 сая төгрөг хандивлажээ
Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, профессор Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх аяны уриалга гаргаж урлагийнхан ард түмэндээ хандаад байна.

Түүнд гадаад улсад яаралтай хийлгэх эмчилгээний зардал 250-300 сая төгрөг шаардлагатай болжээ. Энэхүү хөдөлгөөн Монголд төдийгүй гадаадад суугаа Монголчуудын дунд өрнөж байгаа юм. Энэхүү чин сэтгэлийн аяны уриалгад М-Си-Эс групп дэмжлэг үзүүлж хандивын дансанд 25 сая төгрөг шилжүүлсэн баримтыг Ц.Батчулууны гэргий Б.Алтантуул болон хандивын аяныг зохион байгуулагчдад гардуулж өгчээ.

Манай үндэсний хаан хөгжим болох морин хуур хөгжмийн  хөгжлийн төлөө насаараа зүтгэж яваа түүний эмчилгээнд зориулсан “Эгшгэн өргөл” хандивын тоглолтыг энэ сарын 20-22-ныг дуустал СТӨ-ний тайзнаа зохион байгуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан