Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Хүүхдийн мөнгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно
Өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж Засгийн газрын холбогдох сайд нар, ажлын хэсгийн гишүүд хариултыг өгсөн. Чуулганы хуралдаан одоо асуулт хариултаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн төслийг буцаан татаж аваад сайжруулсан хувилбараар эргүүлэн оруулж ирсэн гэж бодсон. Гэтэл дордоод орж ирсэн байна хэмээн шүүмжилсний зэрэгцээ хүүхдийн 20 мянгаа өгч чадахгүй болсон гэж үнэн үү, оюутны 70 мянгыг 96 мянга болгох ёстой. Нэмэгдүүлсэн байдлаар олгож чадах уу” гэсэн асуулгыг тавилаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Хүүхдийн мөнгийг 2012 онд зогсоосон байсныг сэргээж хүүхэд бүрт данс нээлгэснээр тухайн хүүхдийн нэрийн дансанд шууд орж байгаа. 2015 онд хүүхдийн мөнгө хэвээр олгоно. Манай яамнаас ийм асуудал оруулаагүй. Засгийн газарт ийм асуудал яригдаагүй” гэв. С.Бямбацогт гишүүний дараагийн асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулт өглөө. Тэрбээр, "Их дээд сургуулийн оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно. Салбарын яамны барьж буй бодлогоор 2 болон түүнээс дээш голч оноотой оюутныг үндэсний тэтгэлэгт хамруулна” гэлээ.
Өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж Засгийн газрын холбогдох сайд нар, ажлын хэсгийн гишүүд хариултыг өгсөн. Чуулганы хуралдаан одоо асуулт хариултаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт ирэх оны төсвийн төслийг буцаан татаж аваад сайжруулсан хувилбараар эргүүлэн оруулж ирсэн гэж бодсон. Гэтэл дордоод орж ирсэн байна хэмээн шүүмжилсний зэрэгцээ хүүхдийн 20 мянгаа өгч чадахгүй болсон гэж үнэн үү, оюутны 70 мянгыг 96 мянга болгох ёстой. Нэмэгдүүлсэн байдлаар олгож чадах уу” гэсэн асуулгыг тавилаа.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, “Хүүхдийн мөнгийг 2012 онд зогсоосон байсныг сэргээж хүүхэд бүрт данс нээлгэснээр тухайн хүүхдийн нэрийн дансанд шууд орж байгаа. 2015 онд хүүхдийн мөнгө хэвээр олгоно. Манай яамнаас ийм асуудал оруулаагүй. Засгийн газарт ийм асуудал яригдаагүй” гэв. С.Бямбацогт гишүүний дараагийн асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулт өглөө. Тэрбээр, "Их дээд сургуулийн оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлгийг 2015 онд үргэлжлүүлэн олгоно. Салбарын яамны барьж буй бодлогоор 2 болон түүнээс дээш голч оноотой оюутныг үндэсний тэтгэлэгт хамруулна” гэлээ.
0 Сэтгэгдэл























