Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Гадаадын зарим оронд суугаа иргэдэд сэрэмжлүүлэх нь
Баруун Африкаас гаралтай Эбола вирус Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг улсад тархсанаар нийт 9284 тохиолдол бүртгэгдэж 4604 хүн тус өвчнөөр нас бараад байна. Иргэн та хэрэв халуурах, ядрах, толгой хүчтэй өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын 70110500 шуурхай утас руу хандаарай.
Мөн Эбола вирусийн халдвар бүртгэгдэж байгаа дээрх улс орнууд болон БНХАУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх, ахуйн ариун цэврийг сайтар сахих, арьс салстаа гэмтээхгүй байх, хоол хүнсийг сайтар боловсруулж хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна. Хилийн чанадад оршин сууж буй Монгол Улсын нийт иргэд хэрэв дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар болон тухайн орны холбогдох эрүүл мэндийн байгууллагад нэн яаралтай мэдэгдэхийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулъя.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан