Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Иргэдийн оролцоотой хийсэн газрын зураглалыг тогтмол баяжуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Иргэдийн оролцоотой газрын зураглалыг тогтмол баяжуулж, ашиглах тухай” А/884 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар иргэдийн санал санаачилгыг тусган улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг бодитой болгох зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хийгдсэн “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ыг шаардлагатай үзүүлэлтээр тогтмол нэмэгдүүлж, зураглалын үр дүнгээр хийгдсэн www.manaikhoroo.mn цахим хуудсыг тухай бүр баяжуулж , цаашид нийслэл, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой, бодитой төлөвлөж, зарцуулахдаа тус зураглалыг ашиглан тухайн оны төсөвт тусгуулж, ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо.
Харин “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ын www.manaikhoroo.mn цахим хуудсыг 2014 оны 04 дүгээр улиралд багтаан системийн өргөтгөл, шинэчлэлт хийж, дүүргийн түвшинд хандалт хийх боломжтой болгох, цаашид цахим хуудасны аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл