“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Өглөө бүр энэ таван үйлдлийг хий
Өдрийг үр бүтээлтэй, эерэг өнгөрүүлэх эсэх нь өглөө “аль хөл дээрээ боссоноос” ихээхэн хамаардаг гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэхдээ өглөөг зөв эхлүүлэх нь зөвхөн эрт босохоос эхлэхгүй.
-Өглөө сэрэхдээ аль хөл дээрээ босох нь тийм ч чухал биш. Харин орноосоо зөв өндийх нь чухал гэнэ. Энэ нь баруун тийш эргэж, хажуу тийш харж хэвтсэний дараа гар дээрээ тулаад өндийж суухыг хэлж байгаа юм.Орон дээрээ тэгшхэн суусны дараа шууд дээшээ босвол зүрхэнд ачаалал өгөхгүйгээр хамгийн зөөлнөөр босч чадна.
-Сунай. Мэдээж хүн бүр л өглөө босоод сунайдаг шүү дээ гэж та бодож байж магадгүй. Гэвч ихэнх хүн үүнийг мартчихдаг. Хамгийн амархан сунайх арга бол орон дээрээ муур шиг цээжээ урагш сунгах хөдөлгөөн юм. Сунайснаар хөшсөн бие тэнийж, шинээр энерги авах болно.
-Өглөө кофены оронд ус уу. Өглөө босмогцоо аяга ус уувал нэгдүгээрт бие эрхтэн сэрнэ. Бодисын солилцоог идэвхжүүлнэ. Мөн амны хөндийг ч цэвэрлэж, энерги өгнө. Ус ууснаас хойш 30 минутын дараа өглөөний цай, ундаа идэж байгаарай.
- Дөнгөж сэрээд хэвтэж байхдаа, эсвэл өглөөний цай, хувцас хунараа бэлтгэж байх зуур өдөр юу хийж амжуулахаа тооцож бай. Өдөр тутмын ажлаас гадна гадуур гарж хөөцөлдөх ажил, фитнест явах, хүнтэй уулзах зэргээ өөртөө дахин сануул.
-Өдрийн ажлаа зөв эхлүүлэхийг хүсвэл ажил дээр ирмэгцээ, эсвэл өглөө орноосоо босмогцоо и-мэйлээ шалгах, Facebook-т орох, Твиттерт жиргэх гэх мэтийг зогсоох хэрэгтэй. Үүний оронд зөвхөн өөртэйгөө байхад цаг гаргах юм уу, шууд ажлаа хийж эхлэх нь зөв.
Өдрийг үр бүтээлтэй, эерэг өнгөрүүлэх эсэх нь өглөө “аль хөл дээрээ боссоноос” ихээхэн хамаардаг гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Гэхдээ өглөөг зөв эхлүүлэх нь зөвхөн эрт босохоос эхлэхгүй. -Өглөө сэрэхдээ аль хөл дээрээ босох нь тийм ч чухал биш. Харин орноосоо зөв өндийх нь чухал гэнэ. Энэ нь баруун тийш эргэж, хажуу тийш харж хэвтсэний дараа гар дээрээ тулаад өндийж суухыг хэлж байгаа юм.Орон дээрээ тэгшхэн суусны дараа шууд дээшээ босвол зүрхэнд ачаалал өгөхгүйгээр хамгийн зөөлнөөр босч чадна.
-Сунай. Мэдээж хүн бүр л өглөө босоод сунайдаг шүү дээ гэж та бодож байж магадгүй. Гэвч ихэнх хүн үүнийг мартчихдаг. Хамгийн амархан сунайх арга бол орон дээрээ муур шиг цээжээ урагш сунгах хөдөлгөөн юм. Сунайснаар хөшсөн бие тэнийж, шинээр энерги авах болно.
-Өглөө кофены оронд ус уу. Өглөө босмогцоо аяга ус уувал нэгдүгээрт бие эрхтэн сэрнэ. Бодисын солилцоог идэвхжүүлнэ. Мөн амны хөндийг ч цэвэрлэж, энерги өгнө. Ус ууснаас хойш 30 минутын дараа өглөөний цай, ундаа идэж байгаарай. - Дөнгөж сэрээд хэвтэж байхдаа, эсвэл өглөөний цай, хувцас хунараа бэлтгэж байх зуур өдөр юу хийж амжуулахаа тооцож бай. Өдөр тутмын ажлаас гадна гадуур гарж хөөцөлдөх ажил, фитнест явах, хүнтэй уулзах зэргээ өөртөө дахин сануул.
-Өдрийн ажлаа зөв эхлүүлэхийг хүсвэл ажил дээр ирмэгцээ, эсвэл өглөө орноосоо босмогцоо и-мэйлээ шалгах, Facebook-т орох, Твиттерт жиргэх гэх мэтийг зогсоох хэрэгтэй. Үүний оронд зөвхөн өөртэйгөө байхад цаг гаргах юм уу, шууд ажлаа хийж эхлэх нь зөв.
0 Сэтгэгдэл
























