Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Мессэжний мөрөөр тусгай хяналтын дэд хороо шалгалт хийнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөр хуралдаж Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцлээ. Уг төсөлд Тусгай хяналтын дэд хороонд хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг оноосон аж. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно” хэмээн заасан хуулийн хэрэгжилтийг дээрх дэд хороо шалгах үүрэг хүлээв. Энэ нь, УИХ-ын зарим гишүүний утасны дугаар ашиглан “Мобиком" корпорац, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр олон нийтэд мэдээлэл тараасан явдалтай холбогдож буй юм. Уг тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны хуралдаан хаалттай горимоор асуудлаа хэлэлцэж дуусгав.

0 Сэтгэгдэл