Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО У.Сүрэнжав тивийн аварга боллоо УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Нийслэлийн удирдлагууд хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 32 асрамж, халамж үйлчилгээний төвийн 1000 гаруй хүүхдүүдэд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн 375 жилийн ойн баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ, Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн баярын мэндийг хүргэж, үргэлж та нартаа баярлаж явдгаа хэлмээр байна.  Мөн манай бяцхан иргэдийн төлөө ажилладаг сурган хүмүүжүүлэгч багш нартаа талархал илэрхийлье. Их хотын ирээдүйн эзэд та нартаа бид хайртай шүү” хэмээн онцлон хэллээ. Хүүхэд, багачуудад Монголын Хүүхдийн ордоны авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан