“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Хар тамхи манай дэлхийг эзэлчихсэн юм биш үү тоо баримт
Өнөөдөр манай гариг дээр 230 сая буюу 20 хүний нэг нь хар тамхи хэрэглэж байна гэсэн тоо байна. НҮБ-ын энэ тоогоор бол 142 сая хүн марихуан, 33,5 сая хүн амфетамин болон нийлэг наркотик, 13,4 сая хүн кокаин, , 8 сая героин, опиат хэрэглэдэг гэжээ. 2002 онд энэ тоог 185 сая гэж гаргаж байжээ.


- Хүйсийн хувьд эрэгтэйчүүд илүүтэй хэрэглэж байгаа гэдэг ч ямар төрлийн бодисоосоо шалтгаалаад янз бүр байдаг байна.
- Азийн орнуудад хар тамхи хэрэглэгчдийн 90 хувь нь эрчүүд байдаг бол Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад 80, Латин Америкт 70-80, Их Британи, Германд 63, АНУ-д 56 хувь нь эрчүд байдаг байна.
- Бараг бүх улсад хар тамхи хэрэглэгчдийн нас 18-25 насны хооронд байна. АНУ-д гэхэд л 18-20 насныхан дийлэнх нь байдаг гэнэ. АНУ-д хүн амын 12 хувь нь 12 наснаасаа эхлээд хар тамхи хэрэглэж байжээ гэсэн судалгаа байна.
- Залуучуудын хамгийн их хэрэглэдэг мансууруулах бодис нь коноплигоос гаргаж авсан бодис байна. АНУ, Европт 15-16 насныхан коноплигоос гаргаж авсан бодис хэрэглэж байна.
- Хар тамхины наймааны жилийн эргэлт 400 тэрбум ам.доллараас давсан гэж НҮБ мэдээлжээ. Энэ төрлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Колумбид гэхэд л 540 гаруй сая долларын бүтээгдхүүн үйлдвэрлэдэг байна. Бирм буюу Мьянман үүний дараа орж 2001 онд 244 сая долларын бүтээгдхүүн гаргажээ.
- Хар тамхины наймаа нь зэвсгийн худалдаатай нягт холбоотой. Хар тамхины гэмт хэрэгтнүүд жил бүр дэлхийдаяар 100 мянгаас илүү нэгж галт зэвсэг наймаалж, 500 гаруй нууц нисэх буудал, төн төдий тооны нисэх аппарат эзэмшдэг байна. Тэд бүтээгдхүүнээ зөөж тээвэрлэхээр өдөртөө 300 гаруй нислэг хийдэг гэсэн судалгаа байдаг.
- Манай гариг дээр жил бүр 200 орчим мянган хүн хар тамхинаас болж амь алддаг байна.
- Хар тамхи нь ХДХВ-ын тараах гол хэрэгслийн нэг. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд л ХДХВ-ийн халдвар авсан 300 орчим мянган тээгч байхад тэдний 90 орчим хувь нь хар тамхи, ялангуяа героин тариураар хэрэглэх замар халдвар авсан гэж байна.
0 Сэтгэгдэл
























