Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ж.Энхбаяр: АН-ын дарга хэн байх нь хамаа алга

Чуулган эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Дорнод аймагт ажиллаад иржээ.

-Ерөнхий сайд намын даргын ажлаасаа өгөөд Засгийн тэргүүнээр цаашид ажиллах болсон гэж ярих боллоо. Ийм бололцоо бий юу?
-Алтанхуяг намын даргын ажлаа өглөө гэвэл Ерөнхий сайдаасаа огцорлоо л гэсэн үг. Өнөөдөр Улс төрийн намын тухай хуулиараа ч, Монгол ардын нам, Ардчилсан нам, МАХН-ын дүрмээр ч дарга  нь эрх барьж байх үедээ Ерөнхий сайд байх учиртай шүү дээ. Энэ бол тогтсон хэв жаяг юм. Тэгэхээр мань хүн “ЭЗЭН 100” гэдэг шигээ л ээлжит арга залиа хэрэглэж байгаа юм болов уу. Өнөөдөр л тэсч үлдэх нь чухал. Түүний дараа намын их хурал нь болоо ч уу, үгүй ч үү. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь бүрдээ ч үү, үгүй ч үү мэдэхгүй. Үндсэндээ нам доторх ардчилал нь сүүлийн хэдэн жил зогсчихсон шүү дээ. ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй байгаа, гишүүдийнх нь ихэнх төрийн албан хаагч болчихсон. Гишүүдээ чөлөөлөөд дахин хурлаа цуглуулбал тэнд улс төрийн арай өөр нөхцөл байдал үүснэ. Бидний хувьд бол Мятав нь байна уу,  Готов нь байх уу ялгаа алга. Ерөнхий сайдын асуудлаа тавьсан, түүний дараа Алтанхуяг, Арвин хоёрын аль нь дарга болох тэдний л асуудал. Чухам гол зүйл нь улс төрөөс болж эдийн засаг хүндэрч байна, хямрах  биш нурж байна. Ялангуяа төсвийн өнөөгийн байдал тун хангалтгүй. Хямралын уналтаас урьдчилан сэргийлэх биш хохирол багатайгаар давах төсөв батлах ёстой. Үүнд дээд зэргийн хэмнэлттэй, үр ашигтай, нөөц бололцоогоо дайчилсан төсөв батлахгүй бол хүндрэл өдөр өдрөөр нэмэгдлээ. Ирэх онд бид өр төлбөрийн зөвхөн хүүд нь 708 тэрбум төгрөг өгөх гээд байгаа ч тийм чадамжаа алдчихаад байна. Ирэх жил улсын төсвөөс нэг ширхэг ч шинэ бүтээн байгуулалтын хөрөнгө гаргаж чадахгүй нь. Үүнд л яаралтай анхаарах ёстой болохоос Ардчилсан намын дараагийн дарга хэн байх нь огт хамаа алга. Эрх баригчид албан тушаал, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд бүхнийг хийхгүй бол тэднийг өөр газар хүлээж авахгүй.

-Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хойшилсон нь ямар шалтгаантай юм бол?
-Харж байгаа биз дээ. Ерөөсөө л Алтанхуягтай холбоотой. Хангалттай олон удаа хойшиллоо. Одоо цас орж эхэллээ, зүүн нутаг тэр чигтээ түймэртэй байна, өвлийн бэлтгэл ямар байгаа билээ. Бүх систем задраад, орон нутагт удирдлагаа алдаж, төрийн байгууллагууд чадавхгүй болж зогсчихсон.

-Тогтоолын төсөл өргөн барьснаас хойш хэр хугацаанд хэлэлцэх ёстой байдаг вэ?
-Хуулийн хугацаа өчигдөр дуусчихсан. Өнөөдрөөс хууль хэрэгжих ёстой. Алтанхуягийн асуудлыг хурлаар оруулж шийдэх ёстой юм. Эцсийн бүлэгт Ардчилсан нам ажлын таван өдрийн завсарлага авах байх. Түүнийг хурдхан хуралдуулж, шийдэх ёстой. Огцруулж чадах, чадахгүйгээ үзчихээд дараагийн маш олон ажилдаа оролцох хэрэгтэй. Бидний зүгээс ард түмэндээ энэ нөхцөл байдлаас яаж хохирол багатай гарах тухай мэдэгдэл хүргүүлье гэж бодож байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан