Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ч.Хүрэлбаатар: Төсвөө батлахад 10 гаруй хоног үлдлээ

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ч улс төрийн тохиролцоо, наймаа, маргаанаа хойш тавьж эдийн засагт тулгамдсан асуудлаа шуурхай шийдэх шаардлагатайг сануулж байв.

-Ирэх сарын 15-наас өмнө төсвөө баталж, дуусгах бололцоо харагдаж байна уу?
-2015 оны төсвийн тухай хууль арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах ёстой. Одоо гурван хэлэлцүүлэг дутуу байна. Төсвийн байнгын хороонд Засгийн газрын төсвийг дагалдуулан орж ирсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар боловсрол, соёл, анхан шатны эрүүл мэнд, биеийн тамир зэрэгт оногдох төсвийг орон нутагт эрх мэдлийг нь өгөх замаар шийдэх хууль нь уначихсан. Мөн хөрөнгө оруулалтын эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл нь бас унасан. Нийгмийн салбарт төвлөрөх хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг хааж боох заалт оруулж ирсэн Боловсролын тухай хуулийн заалт нь бас л унасан. Тэгэхээр энэ хоёрдугаар хэлэлцүүлэг нэлээд цаг авсан, нарийн тоонууд орж ирсэн хэлэлцүүлэг болох юм. Гэвч цаана нь бидэнд 10 гаруй хоног л үлдлээ. Үүнийг бид амжуулж хийнэ гэдэг бол нэлээд төвөгтэй юм. Өчигдөр өдөржин бид байнгын хорооны хурлаа хүлээсэн боловч өнөөдөр бас л хүлээх бололтой. Хэрэв болохгүй бол энэ зуур бүх асуудлаа хүлээлгээд төсвөө шуурхай батлах шаардлага гарна.

-Ерөнхий сайд огцор­чихвол дараагийн Засгийн газар төсвийг шинээр боловсруулж оруулах уу?
-Төсөв маань УИХ-д хүрээд ирсэн шүү дээ. Гэхдээ УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргах ёстой гэж бодож байна.  Жишээ нь, ам.долларын ханш 1384 гэж шал хөндлөн төсөөлөлтэй. Эргээд  Монгол Улсын эдийн засгийн байдлыг авч үзвэл тооцоо буруу, зөрүүтэй гарч байна. Эдийн засгаа хямралаас ангижруулах төсөв биш байна. Тийм болохоор хоёрдугаар хэлэлцүүлэгт сайн мууг нь засч залруулах хэрэгтэй. Одоо хоёрдугаар хэлэлцүүлгээр нам, эвсэл гэхээ болиод ажлын хэсэг гаргаж, яаралтай хэлэлцэх ёстой гэдэг бодолтой байна.
0 Сэтгэгдэл
төсөвөө хугацаанд нь батлаж чадалгүй их хурал тарж дахин сонгуул явуулж МАНынхан зайлсан тохиолдолд улс орон сэргэнээ
төсөвөө хугацаанд нь батлаж чадалгүй их хурал тарж дахин сонгуул явуулж МАНынхан зайлсан тохиолдолд улс орон сэргэнээ
Хамгийн их уншсан