Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО У.Сүрэнжав тивийн аварга боллоо УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
”Best shoes” гутлын зах зээлийн 30 хувийг хангана
Экспортыг нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрийн төсөлд шалгаран "Чингис" бондын хөрөнгөөс хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гутлын үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ.

2011 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан "Best shoes" компани өмнө нь сард 60-70 хос гутал үйлдвэрлэж байсан бол өдөрт 500-800 хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулав. 70 гаруй ажилтантай тус үйлдвэр Итали, Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

"Бид 1134 ам.метр талбайтай шинэ байрандаа конверийн шугамаар үйлдвэрлэл явуулж эхэлснээр дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангаж чадахаар боллоо" гэж үйлдвэрийн захирал Б.Түвдэнням хэллээ. Анх гэрийнхээ тагтан дээр гутал хийж эхэлсэн Б.Түвдэнням орчин үеийн томоохон үйлдвэртэй болтлоо цуцалтгүй хөдөлмөрлөсөн бөгөөд түүний цаашдын зорилго нь өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох, ажиллагсдаа сэтгэл хангалуун амьдруулж, эх орондоо сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх явдал гэлээ.

"Хамгийн сайн чанарын гутлыг монголчууд дотооддоо үйлдвэрлэж чаддаг боллоо. Одоо бие биенээ дэмжих нь чухал. Хууль зүй, батлан хамгаалах салбарынхан ажлын гутлаа гадаадаас биш эл компаниас авдаг болох хэрэгтэй" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үйлдвэрийн нээлтэд оролцохдоо онцлов

 "Best shoes" компани гутлаас гадна цүнх, арьсан жижиг эдлэлийг Итали, Герман, Энэтхэг зэрэг улсын лицензээр БНХАУ-д боловсруулсан зориулалтын үхэр, тугалын арьсаар хийдэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан