Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Завсарлагын эсрэг төсвийн хүрээний мэдэгдлийг унагаав уу
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа. Энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхээргүй болж байгаа юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ үеэр “Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хугацаа алдаж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр Ардын намын хэд маань ийм санал өргөн бариагүй бол асуудал ингэж хүндрэхгүй байлаа” гэж тайлбарласан.
УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, УИХ-ын гишүүн Л.Цог, Ж.Батзандан нар огцруулах асуудлыг өргөн барьсан. Тиймээс МАН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бид УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдад хариуцлага тооцуулахаар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Асуудлыг өргөн бариад 14 хонож байгаа. Бидний өргөн барьсан бичиг бол Монголын ард түмний дийлэнх олонхийн хүсэл санаа зоригт нийцсэн зүйл. Хэд хоногийн өмнө Байнгын хорооны хуралдаанд Монголд засаглалын хямрал бий болчихлоо гэж сануулж байсан. Өнөөдөр засаглалын хямрал бодитой нүүрлэчихээд үүнийг дагаад хууль тогтоох дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болчихлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга үүнд анхаарах ёстой. Өнгөрсөн долоо хоногт З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаас завсарлага аваад хугацаа нь дуусаад байхад Байнгын хороо асуудлаа хэлэлцэх талаар ямар ч санал санаачилга гаргаагүй. Лхагва гаригт УИХ юу ч хийгээгүй. Пүрэв гаригт УИХ төсөв дагаж орсон ганцхан асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр /баасан гараг/ дахиад завсарлага авчихлаа. Цаана нь цаг алдахгүй ярилцаж шийдэх ёстой төсвөөс эхлээд улс орны амьдралын олон асуудал бий” гэлээ.
Мөн УИХ-ын дэд дарга Л.Цог тангараг өргөсөн УИХ-ын гишүүд ингээд сууж болохгүй гэж шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн.
Харин үдээс хойшхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дунд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дэмжлэг авч чадсангүй уналаа. Энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээс үндэслэн 2015 оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа аж. Тиймээс 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулсан. Тус хуулийг төслүүдийг Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь ч мөн үүнийг дэмжих боломжгүй хэмээн үзсэн. Харин үүнийг Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын бүлгийн оруулсан асуудалд АН-ын бүлгийн авсан завсарлагын хариуг нь барилаа гэж тайлбарлах нь байгаа юм.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хорооны баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа. Энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл энэ асуудлыг хэлэлцэхээргүй болж байгаа юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ үеэр “Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хугацаа алдаж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр Ардын намын хэд маань ийм санал өргөн бариагүй бол асуудал ингэж хүндрэхгүй байлаа” гэж тайлбарласан. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, УИХ-ын гишүүн Л.Цог, Ж.Батзандан нар огцруулах асуудлыг өргөн барьсан. Тиймээс МАН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бид УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу Ерөнхий сайдад хариуцлага тооцуулахаар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Асуудлыг өргөн бариад 14 хонож байгаа. Бидний өргөн барьсан бичиг бол Монголын ард түмний дийлэнх олонхийн хүсэл санаа зоригт нийцсэн зүйл. Хэд хоногийн өмнө Байнгын хорооны хуралдаанд Монголд засаглалын хямрал бий болчихлоо гэж сануулж байсан. Өнөөдөр засаглалын хямрал бодитой нүүрлэчихээд үүнийг дагаад хууль тогтоох дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болчихлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга үүнд анхаарах ёстой. Өнгөрсөн долоо хоногт З.Баянсэлэнгэ гишүүн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаас завсарлага аваад хугацаа нь дуусаад байхад Байнгын хороо асуудлаа хэлэлцэх талаар ямар ч санал санаачилга гаргаагүй. Лхагва гаригт УИХ юу ч хийгээгүй. Пүрэв гаригт УИХ төсөв дагаж орсон ганцхан асуудлыг хэлэлцсэн. Өнөөдөр /баасан гараг/ дахиад завсарлага авчихлаа. Цаана нь цаг алдахгүй ярилцаж шийдэх ёстой төсвөөс эхлээд улс орны амьдралын олон асуудал бий” гэлээ.

0 Сэтгэгдэл