“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Монгол Улсад эбола вирусыг оношлох боломжтой боллоо
ДЭМБ-аас эбола вирусын оношлуурыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвд боллоо.

Тус яамнаас ДЭМБ-т хандан оношлуур авах хүсэлт явуулснаар ийнхүү 100 ширхэг оношлуурыг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У албан ёсоор Монголын ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Монгол улс Ази болон Номхон далайн баруун эргийн бүсдээ уг оношлуурыг авсан анхны улс болж байгаа юм. Манай улс дээрх оношлууртай болсноор эбола вирусыг бусад өвчнөөс хурдан шуурхай илрүүлэх боломжтой болж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлоод ДЭМБ-ын төлөөлөгчийн газрын хамт олонд талархлаа илэрхийлэв.
Дэлхий дахинд Гвиней, Либери, Сьерро-Леон, АНУ, БНАКАУ, Испани, Мали, Нигери, Сенегал зэрэг улсад эбола вирусын халдварын 13633 тохиолдол бүртгэгдэж, 5000 хүн нас баржээ. Эдгээрээс нийт 523 эрүүл мэндийн ажилтнууд өвчилж, 269 хүн нас баржээ. Нигери болон Сенегал улсад “Эбола вируст халдварын дэгдэлтийг цомхотгосон”-ыг зарласан байна. Мөн өвчлөл хамгийн их тархалттай Гвиней улсад халдвар буурах хандлагатай байгаа аж.
ЭМЯ-ны НЭМХ-ийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Энэхүү оношлуур Герман улсад үйлдвэрлэсэн 1500 еврогийн өртөгтэй, 100 хүнийг оношлох боломжтой. Эбола дэлхий дахины асуудал болсон учраас оношлуур дэлхий нийтэд хүрэлцээгүй байгаа. Одоохондоо манай улсад эбола вирусын халдвар бүртгэгдээгүй байгаа учир энэхүү оношлуур хангалттай. Эхний ээлжинд хүмүүсээ оношилно, хоёрдугаар шатанд зайлшгүй шаардлагатай гэвэл ДЭМБ-ын лавлагаа лабориторит оношлуулна” гэв.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт У, “Энэ удаа эбола вирусыг оношлох оношлуур оруулж ирлээ. Одоогийн байдлаар Номхон далайн баруун бүсийн орнуудад эболагийн вирус гараагүй байгаа ч гэсэн өндөр сэрэмжтэй байх ёстой. Магадлалтай ямар нэг тохиолдол гарсан тохиолдолд оношлох чадвартай боллоо. Цаашид ДЭМБ техникийн туслалцаа үзүүлж, Монгол улсын бүрэн байдлыг хангаж, хамтран ажиллах болно” гэсэн юм.
Дэлхийн жишигт нийцсэн PCR хэмээх технологид суурилсан энэхүү урвалж оношлууртай болсноор лабораториудад эбола вирусын оношилгоо, шинжилгээг хийх бүрэн боломжтой болж байгаа юм.

0 Сэтгэгдэл