“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Анхны эко яс боловсруулах үйлдвэр хоногт 36 тонн яс боловсруулна
Засгийн газраас зарласан “888 төсөл” хөтөлбөрт оролцож амжаагүй, санхүүжилтгүй ажил нь эхэлчихсэн тусламж дэмжлэг шаардлагатай үйлдвэртэй ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл танилцлаа.

Үүний нэг бол “Бүрдэн говь” ХХК энэ онд хаягдал яс боловсруулах үйлдвэр, өнгөт чулууны үйлдвэр, оёдлын үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн баазын суурийг тавьж эхэлсэн байна.
Хаягдал яс боловсруулах энэхүү үйлдвэр нь бүрэн хүчин чадлаар ажилласан нөхцөлд өдөртөө 36 тонн ясыг анхан шатны боловсруулалт хийн таван тонн ясны тос, 16 тонн ясны гурил буюу тэжээл гаргах хүчин чадалтай бөгөөд манай оронд байгуулагдаж байгаа анхны бөгөөд цэвэр эко үйлдвэр юм.
Энэхүү үйлдвэрээс боловсруулан гаргасан ясны тос, тэжээл, үнсийг дахин боловсруулах замаар цаашид эдийн саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна шаазан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.
ҮХАА-н дэд сайд энэ үеэр

-“Бид социализмын үед ахуйн хэрэглээнээс гарсан бүх ясыг цуглуулж, бэлтгэн нийлүүлдэг авдаг, өглөг сүлжээтэй байлаа.
Одоо бол малын тоо толгой эрс нэмэгдсэн. Хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотой хүнсний хэрэглээнээс үүдэн яс маш их хэмжээгээр гарч байгаа. Янз бүрийн тоо байдаг 50-70 мянган тонн яс монгол улсаас жилд гардаг гэдэг. Энэ бол маш их нөөц дээрээс нь монгол малын ямсны шинж чанар нь бусад орны малын яснаас чанартай байдаг гэдгийг судалсан байдаг. Магадгүй илүү органик, тэжээлээр тэжээгддэг гэдэг утгаараа кали кальцийн өндөр агууламжтай дагалдах эрдэс элеэмэент өндөр үзүүлэлтэй. Хөрш орнуудад болон солонгост монгол малын ясны гурилаар маш өндөр чанартай шаазан гардаг гэдгийг тогтоосон дээж нь хүртэл байдаг. Сүүлийн үед яс боловсруулах үйлдвэр байгуулах гэсэн олон санаачлага гарч байнаа. 4-5 компаний бий. Олон компани байх нь зах зээлээ булаацалдана. Үйлдвэрлэлээ тогтмол ажлуулах нөөц, хангамжийн асуудал үүсч магадгүй. Ажлаа эхэлсэн ийм багйуулуулагыг дэмжих нь зүйтэй гэсэн зарчмыг баримталж байгаа. Яснаас их олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авна. Ясны гурилаар маш сайн чанарын тэжээл гаргаж, мал амьтны хоол тэмжээлд хийнэ. Керамик эдлэлүүдэд, угаалын бүтээгдэхүүнүүд их хэрэглэдэг.
Эдний үйлдвэрийн хувьд хоногт 36 тонн гэж байна. Жилд 7-8 мянган тонн гээд бодохоор 50-70 мянган тонн гадагшаа гарч байгаа гэж тооцвол бэлтгэн нийлүүлэлтийг нь хангавал 2-3 үйлвэр ажиллах бүрэн түүхий нөөц бий. Эхний удаад ясны тос, ясны гурил, ясны үнсийг экспортлож болно. Өнөөдөр яс үнэтэй байгаа билээ бараг үнэгүй шахам хаягдал болдог. Бэлтгэн нийлүүлэхэд тээврийн сүлжээ муутай. Холоос тээвэрлэх нөхцөл өөрийн өртөг нь нэмэгдэхээр байгаа тул түүхий эд бэлтгэн нйилүүлдэг сүлжээг ашиглавал хог хаягдал бага гарна. Ясыг бүх төрлөөр ашиглаад цаашдаа эмийн бэлдмэлд ч хийх боломжтой” хэмээсэн юм.
Эдгээр хог хаягдал боловсруулах үйлдвэр нь манай орны үнэт баялаг болсон малын гаралтай гол түүхий эд болох ясыг хаягдал болголгүй 100 хувь ашиглах боломжийг бүрдүүлэх, улмаар Засгийн газраас явуулж буй импортоор авдаг зарим бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн гадаад валют хэмнэх, цаашид эдгээр бүтээгдэхүүнийг экспортонд гаргаж улс орны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд өчүүхэнч болов хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл