Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО У.Сүрэнжав тивийн аварга боллоо УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
65 давхрын өндөрт олсон дээр хамгаалалтгүй алхаж рекорд тогтоожээ
Ник Валленда хэмээх зоригтой эр 65 давхар өндөр хоёр байшингийн хооронд татсан олсон дээгүүр ямар ч хамгаалах хэрэгсэлгүй нүдээ анин алхаж, дэлхийн хоёр ч дээд амжилт тогтоолоо. Газар дээрх гэрчүүд төдийгүй телевизээр шууд дамжуулахыг нь үзсэн хүмүүс амьсгаа даран алхам бүрийг нь тоолсон энэ үзүүлбэр ням гарагийн орой АНУ-ын Чикаго хотын Марина сити хэмээх ихэр цамхагт болсон юм. 500 гаруй фут буюу 179 метр өндөр хоёр цамхагийн хооронд 19 хэмийн налуу болон тэгш хоёр олс татсан бөгөөд олсон дээр явах үзүүлбэрээр мэргэшсэн Ник Валленда огтхон ч алдаа гаргалгүй үзүүлбэрээ гүйцэтгэжээ. Эхний удаа налуу олсоор явахдаа Ник Валленда өөрөө “замаа” харж явсан бол тэгш олсон дээгүүр нүдээ боож явсан юм. Тэрээр налуу олсоор зургаан минут 52 секундын хугацаанд зайгаа туулсан бол нүдээ аниж явахдаа үүнээс эрс хурдан буюу ердөө нэг минут 17 секундэд нэг цамхагаас нөгөө цамхагийн хооронд гарч амжжээ.

Ямар ч хамгаалах хэрэгсэлгүйгээр 65 давхар өндөр байшингийн дээгүүр явах хэн хүний ой ухаанд багтахгүй энэ эрсдэлтэй үзүүлбэрийг “Discovery Channel” шууд дамжуулсан юм. Гэхдээ шууд нэвтрүүлгийг 10 секунд хоцроож эхлүүлсэн бөгөөд энэ нь хэрэв Валленда алдаа гаргаж унавал тэр хэсгийг нь үзэгчдэд харуулахгүйгээр хасах боломж олгох байж. Ник Валленда хэрэв тэнцвэр алдан унахдаа хүрвэл эхлээд өвдгөө нугалаад хоёр хөлөөрөө утаснаас зуурах төлөвлөгөөтэй байжээ. Тэрээр ингэж олсноос зүүгдээд тусламж үзүүлтэл 30 минут хүлээж чадна хэмээн аврагчдад хэлжээ.

Ник Валлендагийн рекорд тогтоох үзүүлбэрийг амжилттай дуусгаж, түүнийг ямар нэг аюул эрсдэлд оруулахгүйн тулд олсон доогуурх талбайд тодорхой хязгаарлалт тогтоож, үзэгчдийг анхаарал сарниулах элдэв дуу чимээ гаргаж болохгүй, зургийн аппаратны гэрэл гялбуулахгүй байх гэх мэтээр анхааруулга өгчээ. Өмнө нь алдарт Гранд Канион хавцал дээгүүр мөн л хамгаалах хэрэгсэлгүйгээр явж байсан Валлендагийн гэр бүлийнхэн бүгдээрээ олсон дээгүүр явагчид гэнэ. Түүний аав, эхнэр нь олсон дээгүүр явах үзүүлбэрээр мэргэшсэн хүмүүс аж. Бүр түүний өвөө хүртэл олсон дээгүүр алхагч байжээ.
Харамсалтай нь, тэрээр Валлендаг төрөхөөс нэг жилийн өмнө Пуэрто Рикод 10 давхар өндөр хоёр байшингийн хооронд олсон дээгүүр явж байгаад унаж амь эрсэдсэн байна. Тэр үед Валлендагийн өвөө 73 настай байсан бөгөөд гэнэтхэн их салхи дэгдсэнээс үзүүлбэр нь бүтэлгүйтэж, амь насаа алдсан гэнэ.
Гэвч энэ гашуун түүх ач хүүг нь зогсоож чадсангүй. Тэрээр өвөөгийнхөө 100 гаруй фут өндөр байшин дээгүүр явсан амжилтыг тав дахин нугалж, 500 футийн өндөрт олсон дээгүүр явж, Гиннесийн хоёр амжилт зэрэг тогтоолоо.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан