Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО У.Сүрэнжав тивийн аварга боллоо УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трасст орсон иргэдэд нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай”  А/930 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 567 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 5, 6, 8, 14, 16, 19, 22 дугаар хороодын нутаг дэвсгэрт хийгдэж буй үерийн хамгаалалтын барилга байгууламжийн трасст орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг шийдвэрлэлээ. Тус захирамжинд дурдсан гурван иргэн, нэг аж ахуйн нэгж байгууллагад олгох 140 648 954 төгрөгийн нөхөх олговрыг олгож гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Харин иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН  5,19 ДҮГЭЭР ХОРООДЫН  НУТАГ ДЭВСГЭРТ ХИЙГДЭЖ БУЙ ЗҮҮН УУЛЫН ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТРАССТ ӨРТСӨН  ИРГЭН, АЖ АХУЙ
НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН  ҮЛ ХӨДЛӨХ ЭД  ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан