“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн мэдээллийг ашиглан дата бааз бүрдүүлэх боломжтой гэв
УИХ-ын дарга С.Бямбацогт: ”Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд парламентын сэтгүүлчдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал
ААШТ-ийг манай тамирчид хоёр хүрэл, хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
Худалдан авах ажиллагааны сургалтын байгууллагуудын нийслэлээс зохион байгуулсан тендерүүдэд хяналт, үнэлгээ хийнэ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв, Монголын төсвийн мэргэжилтнүүдийн холбоо, Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төвүүдтэй хамтран ажиллах санамж бичиг гаргалаа. Уг санамж бичгийн хүрээнд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан нэр бүхий төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын хэрэгжилтийн байдалд хяналт, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах “Туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх юм. Үүний дүнд худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэдэг сургалтын байгууллагуудын багш, экспертүүд мэргэжлийн байгууллагад худалдан авах ажиллагааны бэлтгэл хангалт, тендер шалгаруулалтыг зохион байгуулалт, баримтжуулалт, архивлалт хэрхэн хийж буйг үнэлж дүгнэх юм. Мөн уг дүгнэлтэд үндэслэн арга зүйн зөвлөмж боловсруулж сургалт зохион байгуулахаар санамж бичигт тэмдэглэсэн байна.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хувьд энэ онд зохион байгуулах хөрөнгө оруулалтын ажлын 91 хувийг амжилттай биелүүлээд байна. Ажлын ачаалал буурсан энэ үед боловсон хүчнээ чадавхижуулах, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргах зорилгоор хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Эдгээрээс мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны горим, тендерийн үнэлгээний нарийвчилсан стандартыг бий болгох, боловсон хүчнийг байнгын сургалт арга зүйгээр хангах мөн тендерт оролцогчдын чадавхийг дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоог дэмжих зэргээр хамтран ажиллах зорилгыг нэн тэргүүнд тавиад байна.

0 Сэтгэгдэл