Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав
Бээжин хотноо болж байгаа АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал \БХАТИХ\-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхав.
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян уулзалтын эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Хятадад айлчилж байгаад БХАТИХ-ын нэрийн өмнөөс баяр хүргэе. Ноён Ерөнхийлөгч та энэ удаа БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар хүрэлцэн ирж, АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож, Си Зиньпин даргатай уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар нэг жилийн дотор таван удаа уулзаад байгаа нь их ховор тохиолдол юм. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын найрамдал зузаарч, Төрийн тэргүүн нарын хувийн харилцаа нягт байгааг илэрхийлж байна. Хагас сарын өмнө миний бие Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Бид хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны талаарх Санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр улсын Парламентын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хятад, Монголын бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна. Маш их баярлалаа” гэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Баярлалаа. Эрхэм дарга Жан Дөзян та биднийг БХАТИХ-ын танхимд хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Хоёр орны харилцаа бүх салбарт иж бүрэн, маш эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн наймдугаар сард Си Зиньпин дарга Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалын үеэр хоёр улс Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд харилцаагаа хөгжүүлж бэхжүүлэхээр тохирсон. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бол хоёр тал бүх салбарт иж бүрнээр, эрх тэгш харилцана гэсэн үг юм” гэлээ. Уулзалтын үеэр хоёр тал дэд бүтэц, эрчим хүч, нүүрсний салбарт хамтарч ажиллах талаар БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хөндөгдсөн сэдвүүдээр ярилцав. Бараалхах уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс, Хятадын талаас БХАТИХ-ын Хуулийн байнгын хорооны дарга Чяо Сяо-ян, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч нарийн бичгийн дарга Шэнь Чуньяао нарын хүмүүс оролцов.

0 Сэтгэгдэл