Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Намын бүлэг Ерөнхий сайдыг сонгох эрхгүй

АН-ын бүлгээс Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэвшүүлэх шийдвэр эцэслэн гаргасны дараа Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгаль, гишүүн М.Лут-Очир, Т.Гантөмөр нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Байгаль “Ардчилсан намын дүрмээр УИХ дахь намын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхгүй. 2005 онд Улс төрийн намуудын тухай хууль гарсан. Түүнтэй уялдуулан гаргасан намын дүрэм бий. Энэ дүрмийн 6.8.2-д намын даргын бүрэн эрхийг зааж өгсөн. Үүний 6.8-ын 2.6-д “Намын дарга нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн, ҮЗХ-ны хуралдаанд оруулж, хэлэлцүүлнэ” гэсэн заалттай. Тэгэхээр УИХ дахь намын бүлэгт Ерөнхий сайдыг томилох эрх байхгүй. Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг шалгаж байна. Удахгүй болох ҮЗХ-ны хуралд танилцуулах болно” гэлээ.

0 Сэтгэгдэл