Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
“Мөнх тэнгэрийн бичиг”-ээр үзэсгэлэн гаргана
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн ирэх долоо хоногийн эхний өдөр морин цагт Уран зургийн галерейд нээгдэх нь. Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2011 оноос эхлэн уламжлал болгон монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшсэн юм.
Монгол Улсын төрийн тэргүүн 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоосны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх зорилгоор зарлиг гаргасан. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичих заалт оруулсан нь өдгөө бүрэн хэрэгжиж байгаа билээ.

0 Сэтгэгдэл