Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Их Майдар төслийнхөн ”1000 ээж баярлуулах захианы аян” өрнүүллээ
Их майдар төслөөс санаачлан Бурхан багшийн "Эхийнхээ ачийг хариулсан их дүйчэн өдөр"-т зориулан "1000 ээжийг баярлуулах 1000 захианы аян" өрнүүлсэн байна.

Энэ санаачилгаар хүүхэд, залуусын ээждээ бичсэн захиаг Чингисийн талбай дахь Их майдар төслийн байр болон МБШТ-ийн Гандан тэгчэнлин хийд, Жавзандамба хутагт төв, ОХУ-ын Буддыст нийгэмлэг, Гүнчав Жамбаалин Асрал төв, Таны буянд даган баясъя төв, Лавайн эгшиг студи хамтран иргэд, хүүхэд, залууст тараасан юм. Хүүхэд, залууст эх үрийн нандин холбоо, гэр бүлийн халуун дотно харилцааг төлөвшүүлэх зорилготой чин сэтгэлийн захиа бичүүлж, ээжүүдэд хүргүүлснээс гадна үнэ төлбөргүй лекц зохион байгуулжээ. Энэ аянаар Анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын 17 дугаар зуунд бүтээсэн Майдар бурханы 72 см дүрийг 75 дахин томруулан 108 м өндөр суварга болгон босгож буй их бүтээн байгуулалтын сурталчилгааг бас хийж, хандивын өргөл авч буй явцаасаа танилцуулсан байна.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Зүрх хайрхан уулын энгэрт цогцлоон босгож буй барилгын явц одоогоор 35 хувьтай үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл