Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Эзэнгүй байшин шатжээ
Нийслэлд урд шөнө гал түймрийн нэг, зөрчлийн найм, орон нутагт гал түймрийн гурван дуудлага иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, “Их Дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжинд иргэн О-гийн байшин, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал”-ын 10 дугаар гудамжинд иргэн Ц-гийн хашаа, Дорнод аймгийн Хэрлэн сумын “Ялалт”-ын 14 дүгээр гудамжинд О-ын хураалттай өвс, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Цагаан даваа”-ны 10 дугаар гудамжинд эзэн нь тодорхойгүй байшин шатажээ. Галын дуудлагаар онцгой байдлын гал унтраах ангиуд очиж ажилласан байна. Дашрамд, ахуйн гал түймэр нь гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлэх, пийшин, зуухны буруу галлагаа зэргээс шалтгаалан ихэвчлэн гарч байгаа гэнэ. Иймд, иргэн Та галын аюулгүйн дүрэм зааврыг чанд сахих тамхи, шүдэнзээ бүрэн унтраан галтай үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, пийшин зуухны галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, гэрийн цахилгаан шугамын ачааллыг хэтрүүлж хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг харж хандах, асрах хүнгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл