Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн УЕПГ-т эхэллээ. Зөвлөгөөнийг нээж Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэлж байна.

Прокурорын байгууллагаас 2014 онд тавьсан зорилт биелэгдэж байна.  2015 онд шинээр батлагдах хуулийн дагуу нилээд ажил хийх шаардлага гарч байна.Прокурорын хяналтын  ажлын чанар, үр нөлөө зарим талаар хангалтгүй байна. Тухайлбал шүүхээс хэрэг буцах явдал өссөн байна. Түдгэлзүүлсэн хэргийн тоо нэмэгдсэн байна. Үүнд дүгнэлт хийж арилгах шаардлагатай байна. Улаанбаатар хотод шүүхээс олон хэрэг буцаж байна. Прокуроруудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэгдсэн практик сургалтыг сайн зохион байгуулах шаардлага урган гарч байна. Ажилдаа хариуцлагагүй хандсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт  хариуцлага тооцох талаар тууштай арга хэмжээ авах хэрэгтэй. Асуудлыг дээд шатанд нь хүртэл тавих нь зүйтэй. Прокуророос бичиж байгаа эсэргүүцэл даалгаварыг хуулийн заалтын дагуу сайн бичих хэрэгтэй байна. Энэ талаар нилээдгүй алдаа дутагдал оршиж байгааг арилгах хэрэгтэй. Удирдах ажилтан та нөхөд үүнийг нь хянаж, зааварчилж алдааг нь засч, зөвлөж байх хэрэгтэй. Бусдыг эрүүгийн хэрэгт цагдан хорьж шалгадаг явдлыг багасгах хэрэгтэй. Хэргийг бүрэн шалгаж илрүүлэхийн тулд гүйцэтгэх ажлыг хуулийн хүрээнд явуулахад анхаарах хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Зөвлөгөөнд прокурорын байгууллагын төв орон нутгийн удирдах 90 гаруй ажилтан оролцож байна.

Зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газраас 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээллийг сонсч, ажилд нь үнэлгээ дүгнэлт өгч байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан