Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Эмэгтэй гишүүд И.Одончимэг, Г.Ундармаа нарт талархал илэрхийлэв
УИХ дахь эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар “Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин МУГЖ И.Одончимэг, “Шинэ үе” хамтлагийн жүжигчин МУСТА Г.Ундармаа нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч баяр хүргэлээ.

“X ТҮЦ” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг нь “Мобиком” компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж буй. Харин жүжигчин Г.Ундармаа нь “Итгэлийн танхим” төслийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр 2011 онд Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн өрөө, Улсын нэгдсэн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээлгийн танхимуудыг тус тус тохижуулжээ. Иймд нийгмийн сайн сайхныг төлөөх үйлсэд хувь нэмэр оруулж буй хоёр жүжигчиндээ УИХ-ын эмэгтэй гишүүд талархан, дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бидний зорьж ажиллаж байгаа нэг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, мөн эмэгтэйчүүдийн төлөө юм. Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэг та бүхэндээ баярлаж байна. Цаашид энэ талаар хамтарч ажиллах болно” гэлээ. Жүжигчин бүсгүйчүүд ч тэднийг хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд хамтарч ажиллахад бэлэн гэлээ.

0 Сэтгэгдэл