Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Монголыг дэлхийд таниулах хамгийн боломжит хувилбар дизайн
Аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг болох “АиТиБи Берлин-2015”-д манай улс энэ жил өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаатай холбогдуулан энэ салбарыг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч буй талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг үзэсгэлэнд оролцох учраас өмнө нь зөвхөн өөрсдийгөө, компаниа сурталчилдаг байснаа халж Монгол улсаа, зах зээлээ дэлхийд сурталчлах том зорилго агуулж, тэр хэрээр бэлтгэлтэй оролцох хэрэгтэй байгааг салбарынхан онцлов. “Аялал жуулчлал ирээдүй” төрийн бус байгууллагын тэргүүн М.Есөнмөнхийн хэлснээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэн энэ сарын 28-нд хандивын уулзалт зохион байгуулж, цугласан орлогыг нь улсаа гадаадад сурталчлахад зориулахаар болжээ.

Энэ удаагийн “АиТиБи Берлин-2015” үзэсгэлэнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жуулчны байгууллага, зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний төвүүд нэгдсэн байдлаар оролцох юм байна. Өмнө нь, тэд зөвхөн өөрийгөө сурталчилж, харилцаа холбоогоо өргөжүүлэхээр явдаг байсан бол энэ удаад бүгдээрээ нэгдээд Монгол улсаа тэр дундаа Улаанбаатар хотоо сурталчлах нь.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр нийслэлийг Өмнөговь, Хөвсгөл шиг бие даасан жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлсэн. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх янз бүрийн хөтөлбөр энэ салбарт бизнес эрхлэх гэж яваа үндэсний бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгч, жижиг гар урлаачдад төдийлэн хүрч, дэм болохгүй байгаа нь хэлэлцүүлгээс харагдаж байлаа. Тухайлбал, гар урлаач Г.Дүгэрмаа “Уг нь, гар урлалын олон бүтээл урлах боломж бий. Гэвч борлуулалт тааруу. Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын дэлгүүр ч цөөн. Өөрсдөө дэлгүүр нээхээр орж ирэх хүн бага. Хөтөч тайлбарлагчидтай хамтран ажиллах боломж бүрдэж өгдөггүй. Одоо үзэсгэлэнд оролцоход ч гэсэн бусад урчуудтай хамтраад нэг баг болох гэхээр хаана, хэн ямар бүтээл хийж байгаа нь мэдэгддэггүй” хэмээн ярьсан. Нөгөөтэйгүүр томоохон хэмжээний бүтээл туурвихад хөрөнгө санхүүгийн асуудал хүнд гэдгийг оролцогчид хэлж байлаа. Тухайлбал, “Эзэнт гүрэн эрдэнэсийн сан” коллекцийг эзэмшигч У.Ганцэцэг “Дэлхийд Монголыг сурталчлах гэж байгаа бол сонин содон онцгой талаас нь харах хэрэгтэй. Бид Хятадад “Хасуха” гэдэг жуулчны баазад хааш хаашаагаа 100 орчим км талбайд Б.Ариундэлгэрийн дизайнаар 100 монгол гэрийн загвар гаргасан. Хятад даяараа шуугьсан. Гэтэл хятадууд “Хятад улсад үйлдвэрлэв” гээд бүтээлийнхээ эх хувийг бүртгүүлчих гэсэн. Би үгүй гэж хэлээд бүтээлээ аваад ирсэн. Хамгийн гол нь дизайн соёл урлагаар Монгол улсыг дэлхийд таниулах боломж бий. Хамгийн хүнд бэрхшээл нь хөрөнгө байдаг. Иймээс хандив тусламжаар санхүүгээ босгоё гэж шийдсэн. Одоо ажил минь нааштай л байна” хэмээн ярьсан юм.
Дээр мэдээлэл бичсэн сэтгүүл ажилдаа хариуцлагатай хандаж баймаар байна Г.Алтанцэцэг гэж хаанаас ямар эх сурвалжаас авсан мэдээлэл вэ
hyatadad ochood zuun geriin zagvar gargasan ch geh shig
mongolchuud bid yer n delhiid tanigdana gj yu gsn ugwe. hangalttai tanij medne shvvde odoo neg ih tanigdah gd baih shaardlaga bhgvi. ebola garsan baihad ayal***** juulchlal bvr yariad ch hereggvi hah
Аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг болох “АиТиБи Берлин-2015”-д манай улс энэ жил өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаатай холбогдуулан энэ салбарыг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч буй талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг үзэсгэлэнд оролцох учраас өмнө нь зөвхөн өөрсдийгөө, компаниа сурталчилдаг байснаа халж Монгол улсаа, зах зээлээ дэлхийд сурталчлах том зорилго агуулж, тэр хэрээр бэлтгэлтэй оролцох хэрэгтэй байгааг салбарынхан онцлов. “Аялал жуулчлал ирээдүй” төрийн бус байгууллагын тэргүүн М.Есөнмөнхийн хэлснээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэн энэ сарын 28-нд хандивын уулзалт зохион байгуулж, цугласан орлогыг нь улсаа гадаадад сурталчлахад зориулахаар болжээ.

Энэ удаагийн “АиТиБи Берлин-2015” үзэсгэлэнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг жуулчны байгууллага, зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний төвүүд нэгдсэн байдлаар оролцох юм байна. Өмнө нь, тэд зөвхөн өөрийгөө сурталчилж, харилцаа холбоогоо өргөжүүлэхээр явдаг байсан бол энэ удаад бүгдээрээ нэгдээд Монгол улсаа тэр дундаа Улаанбаатар хотоо сурталчлах нь.
Энэхүү хэлэлцүүлгийн үеэр нийслэлийг Өмнөговь, Хөвсгөл шиг бие даасан жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлсэн. Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэх янз бүрийн хөтөлбөр энэ салбарт бизнес эрхлэх гэж яваа үндэсний бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгч, жижиг гар урлаачдад төдийлэн хүрч, дэм болохгүй байгаа нь хэлэлцүүлгээс харагдаж байлаа. Тухайлбал, гар урлаач Г.Дүгэрмаа “Уг нь, гар урлалын олон бүтээл урлах боломж бий. Гэвч борлуулалт тааруу. Жуулчдад зориулсан бэлэг дурсгалын дэлгүүр ч цөөн. Өөрсдөө дэлгүүр нээхээр орж ирэх хүн бага. Хөтөч тайлбарлагчидтай хамтран ажиллах боломж бүрдэж өгдөггүй. Одоо үзэсгэлэнд оролцоход ч гэсэн бусад урчуудтай хамтраад нэг баг болох гэхээр хаана, хэн ямар бүтээл хийж байгаа нь мэдэгддэггүй” хэмээн ярьсан. Нөгөөтэйгүүр томоохон хэмжээний бүтээл туурвихад хөрөнгө санхүүгийн асуудал хүнд гэдгийг оролцогчид хэлж байлаа. Тухайлбал, “Эзэнт гүрэн эрдэнэсийн сан” коллекцийг эзэмшигч У.Ганцэцэг “Дэлхийд Монголыг сурталчлах гэж байгаа бол сонин содон онцгой талаас нь харах хэрэгтэй. Бид Хятадад “Хасуха” гэдэг жуулчны баазад хааш хаашаагаа 100 орчим км талбайд Б.Ариундэлгэрийн дизайнаар 100 монгол гэрийн загвар гаргасан. Хятад даяараа шуугьсан. Гэтэл хятадууд “Хятад улсад үйлдвэрлэв” гээд бүтээлийнхээ эх хувийг бүртгүүлчих гэсэн. Би үгүй гэж хэлээд бүтээлээ аваад ирсэн. Хамгийн гол нь дизайн соёл урлагаар Монгол улсыг дэлхийд таниулах боломж бий. Хамгийн хүнд бэрхшээл нь хөрөнгө байдаг. Иймээс хандив тусламжаар санхүүгээ босгоё гэж шийдсэн. Одоо ажил минь нааштай л байна” хэмээн ярьсан юм.
0 Сэтгэгдэл
2014.12.22
2014.11.19
2014.11.19
























