Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ч.Сайханбилэгийг Засгийн газрын тэргүүнээр томилох саналыг зарчмын хувьд дэмжихгүй гэв
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Тус хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболд, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсоор танилцууллаа.
МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр, "Ардчилсан намаас энэ сарын 17-ны өдөр МАН-д Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Чимэд овогтой Сайханбилэгийн талаар зөвшилцөх бичгийг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2 дугаарт заасаны дагуу албан тоот ирүүлсэн. Ингээд 17-18-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг тус тусдаа хуралдаж, өчигдөр орой Удирдах зөвлөлийн хурал шийдвэр гаргалаа. Удирдах зөвлөлийн хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцээд, улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдрийн хямралд хүргэсэн, улс орныг өрийн дарамтад оруулсан шинэчлэлийн гэх нэртэй, огцорсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан энэ хүнийг шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнээр томилох саналыг зарчмын хувьд дэмжих боломжгүй гэж үзсэн. Шинээр байгуулах Засгийн газар Монгол орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шуурхай, түргэн шийдвэрлэж, шинэ арга барил, санаа гаргаж ажиллах ёстой. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудыг засч залруулах ёстой. Энэ асуудал бол шинээр байгуулагдах Засгийн газрын хамгийн чухал зорилт учраас өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн бол энэ тавигдаж байгаа шаардлагыг хэрэгжүүлж, биелүүлж чадахгүй гэж үзэж байна. Бид улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, улс төрийн болон эдийн засгийн тодорхой мэдлэг, туршлагатай, УИХ дахь бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц, УИХ-д байгаа улс төрийн намуудтай ойлголцож, ажиллаж чадах дараагийн хүнийг дэвшүүлбэл, зөвшилцөхөд бэлэн байна" гэж мэдэгдлээ.
Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод гардуулж өгсөн гэдгээ хэллээ.
Энхболд оо, Н.Энхбаяр луйвар булайг чинь дэлгээд эхэлсэн шүү, явах газраадаа явахад бэлтгэж байгаарай
zuw bn. argagyi l tylhtai uls turiin huchin mun bn sh yy. man bol hariuclagatai nam mun bn aa
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Тус хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболд, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсоор танилцууллаа.МАН-ын дарга М.Энхболд энэ үеэр, "Ардчилсан намаас энэ сарын 17-ны өдөр МАН-д Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Чимэд овогтой Сайханбилэгийн талаар зөвшилцөх бичгийг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2 дугаарт заасаны дагуу албан тоот ирүүлсэн. Ингээд 17-18-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэг тус тусдаа хуралдаж, өчигдөр орой Удирдах зөвлөлийн хурал шийдвэр гаргалаа. Удирдах зөвлөлийн хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцээд, улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдрийн хямралд хүргэсэн, улс орныг өрийн дарамтад оруулсан шинэчлэлийн гэх нэртэй, огцорсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан энэ хүнийг шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнээр томилох саналыг зарчмын хувьд дэмжих боломжгүй гэж үзсэн. Шинээр байгуулах Засгийн газар Монгол орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шуурхай, түргэн шийдвэрлэж, шинэ арга барил, санаа гаргаж ажиллах ёстой. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудыг засч залруулах ёстой. Энэ асуудал бол шинээр байгуулагдах Засгийн газрын хамгийн чухал зорилт учраас өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн бол энэ тавигдаж байгаа шаардлагыг хэрэгжүүлж, биелүүлж чадахгүй гэж үзэж байна. Бид улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, улс төрийн болон эдийн засгийн тодорхой мэдлэг, туршлагатай, УИХ дахь бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахуйц, УИХ-д байгаа улс төрийн намуудтай ойлголцож, ажиллаж чадах дараагийн хүнийг дэвшүүлбэл, зөвшилцөхөд бэлэн байна" гэж мэдэгдлээ.
Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод гардуулж өгсөн гэдгээ хэллээ.
0 Сэтгэгдэл
2014.11.19
2014.11.19























