Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
“Иргэний андгай өргөх ёслол” энэ сарын 23-нд болно
Амьдралын алтан босго 16 нас гэдэг үг зүгээр ч нэг үг биш. Хүн бүрийн хувьд 16 нас гэдэг хамгийн хариуцлагатай, бие даан шийдвэр гаргах, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх, юмыг тоглоом гэж харахаас илүүтэй бодит зүйл болгох тийм л нас. Хүүхэд гэсэн тодотголоос, залуу хүн гэсэн тодотгол руу шилжиж нийгмийн амьдралд өөрийгөө төлөөлж оролцох насанд хүрч байгаа 16 настнууд энэ 11 сарын турш завгүй, амьдралынхаа анхны алхмыг хийсэн, мөрөөдлөө зорилго болгох арга замаа олсон дараа дурсахад хамгийн дурсамжтай цаг хугацаа болж өнгөрч байгаа юм.

МЗХ-оос 16 настнуудаа өлгийдөн авах, амьдралд хөл тавихад нь зөв чиглүүлэх үүднээс 11-р сарыг тэдний нэрэмжит сар болгон зарласнаас хойш маш олон ажлууд зохион байгуулагдаад байна. Байгууллагуудтай танилцах аялал, лекц сургалт зохион байгуулах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар ярилцах, хоорондоо найзлах, танилын хүрээгээ тэлэх сайхан боломжууд байлаа. Долоо хоног бүрийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа 16 настнууд энэ долоо хоногт Ариг банктай танилцах, “Хөвгүүд орохыг хориглоно” зөвхөн охидод зориулсан лекц, Мэргэжил сонголтын лекц, Их дээд сургуулиар танилцах аялал, “Oхидууд орохыг хориглоно” зөвхөн хөвгүүдэд зориулсан лекц зохион байгуулагдах бөгөөд 11-р сарын 23-нд Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр Төрийн ордны Их танхимд “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдах юм.

0 Сэтгэгдэл