Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн ХХААГ, мал эмнэлгийн газрын ажилтнуудтай уулзлаа
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН “ДАВЛАГАА” НААДАМ БОЛЛОО
У.Сүрэнжав тивийн аварга боллоо
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: 2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАВ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо
Голомт банк 2021 оноос хойш Усны Компакт хөтөлбөрийг тасралтгүй дэмжин ажиллалаа
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд, холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
Монгол Улсын “Хүний хөгжил сан”, “Халамжийн тухай”, “Хүний хөгжил сангийн төсвийн тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоол болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын харъяатаас гарсан 299 иргэнд 139.426.000 төгрөгийн, нас барсан 127 иргэнд 17.957.000 төгрөгийн Эх орны хувь хишиг, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг зөрчин “Халамжийн сан”-гаас 41 иргэнд Бүгд Найрамдах Казакстан улсад эмчилгээ, оношлогоо хийлгэн ирэхэд унааны нэг талын хөнгөлөлт болгон 8,924,680 төгрөгийн тэтгэмж, Улаанбаатар хотод эмчилгээ, оношлогоо, хийлгэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй 16 иргэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, оношлогоо хийлгээгүй байхад 3,155,650 төгрөгийн тэтгэмжийг олгуулан улсад нийт 260.033.330 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан А.Хайролмажит нарт холбогдуулан Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд, Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Я.Сьездэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял, О.Файзолд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Хайролмажит-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.
Монгол Улсын “Хүний хөгжил сан”, “Халамжийн тухай”, “Хүний хөгжил сангийн төсвийн тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 347 дугаар тогтоол болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн “Хүний хөгжил сан”-гаас Монгол Улсын харъяатаас гарсан 299 иргэнд 139.426.000 төгрөгийн, нас барсан 127 иргэнд 17.957.000 төгрөгийн Эх орны хувь хишиг, “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг зөрчин “Халамжийн сан”-гаас 41 иргэнд Бүгд Найрамдах Казакстан улсад эмчилгээ, оношлогоо хийлгэн ирэхэд унааны нэг талын хөнгөлөлт болгон 8,924,680 төгрөгийн тэтгэмж, Улаанбаатар хотод эмчилгээ, оношлогоо, хийлгэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй 16 иргэнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, оношлогоо хийлгээгүй байхад 3,155,650 төгрөгийн тэтгэмжийг олгуулан улсад нийт 260.033.330 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.Сьезд, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан О.Файзол, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын Асрамжийн газрын зохион байгуулагчаар ажиллаж байсан А.Хайролмажит нарт холбогдуулан Дүүргийн 2 дугаар прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд, Я.Сьезд, О.Файзол, А.Хайролмажит нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Я.Сьездэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял, О.Файзолд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, А.Хайролмажит-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх ялыг 3 жил хасч 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан байна.
0 Сэтгэгдэл
























