Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ерөнхий сайд УИХ-д суудалтай намуудтай хамтран ажиллах хүсэлтээ хүргүүлэв
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын бүрэлдэхүүнийг 14 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж албан тоот хүргүүлсэн байна.
Тус хүсэлтэд, "Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд амжилттай даван туулах, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хуримтлагдсан, гарцаагүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, тухайлбал хүний эрх, эрх чөлөөг хангах, засаглал хоорондын харилцан тэнцвэр, хяналтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улс төрийн намуудын санхүүжилтийг, дотоод ардчиллыг ил тод болгох зорилгоор Улс төрийн намуудын тухай хууль болон ил тод, зардал багатай, шударга сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх шатны сонгуулийн хуулийг шинэчлэх, Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, дотоод гадаадын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бүх анхаарлаа чиглүүлж ажиллах болно" гэжээ. Мөн уг хүсэлтийн хамт Засгийн газар хамтарч байгуулах саналаа хүргүүлсэн гэдгээ давхар мэдэгдсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын бүрэлдэхүүнийг 14 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж албан тоот хүргүүлсэн байна.Тус хүсэлтэд, "Өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд амжилттай даван туулах, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд хуримтлагдсан, гарцаагүй шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, тухайлбал хүний эрх, эрх чөлөөг хангах, засаглал хоорондын харилцан тэнцвэр, хяналтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, улс төрийн намуудын санхүүжилтийг, дотоод ардчиллыг ил тод болгох зорилгоор Улс төрийн намуудын тухай хууль болон ил тод, зардал багатай, шударга сонгууль явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бүх шатны сонгуулийн хуулийг шинэчлэх, Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, дотоод гадаадын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бүх анхаарлаа чиглүүлж ажиллах болно" гэжээ. Мөн уг хүсэлтийн хамт Засгийн газар хамтарч байгуулах саналаа хүргүүлсэн гэдгээ давхар мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл























