Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Мэндчилгээ
Бүгд Найрамдах Улс тунхагласны 90 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийт ард түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс ХХ зууны эхэн үед хэмжээгүй эрхт хаант засгаас хэмжээт эрхт хаант засагт, түүнээс Бүгд Найрамдах засагт шилжсэн нь тухайн цаг үед том дэвшил байлаа.
1924 оны энэ өдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засагт шилжсэнээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, анх удаа сонгож байгуулах парламентын эх үндсийг тавьсан гэж үзэж болно.
Анхдугаар Үндсэн хуулийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад, хүний эрхийг зөрчиж, ардчилалд хязгаарлалт тавьсан хэдий ч эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан нь чухал ач холбогдолтой юм.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглан түүнийг Үндсэн хуулиар баталгаажуулснаар төрийн тэргүүн болон төрийн засаглалын дээд байгууллагуудыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгох эхлэлийг тавьсан байна.
Тухайн үеийн Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд Улсын анхдугаар Их Хурлаас Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан байдаг.
Энэ Улсын Бага хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй боловч Улсын Их Хурлын чөлөө цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ард олны төлөөллийн байгууллага болж байсан түүхтэй.
Монголчууд бид 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулж чадсан.
Ардчиллын үндсэн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтуудыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь Та бидний эрхэм үүрэг, үндсэн зорилго болж байна. Энэ эрхэм үүрэг зорилгоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Бүгд Найрамдах Улс тунхагласны 90 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийт ард түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.Монгол Улс ХХ зууны эхэн үед хэмжээгүй эрхт хаант засгаас хэмжээт эрхт хаант засагт, түүнээс Бүгд Найрамдах засагт шилжсэн нь тухайн цаг үед том дэвшил байлаа.
1924 оны энэ өдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засагт шилжсэнээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, анх удаа сонгож байгуулах парламентын эх үндсийг тавьсан гэж үзэж болно.
Анхдугаар Үндсэн хуулийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад, хүний эрхийг зөрчиж, ардчилалд хязгаарлалт тавьсан хэдий ч эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан нь чухал ач холбогдолтой юм.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглан түүнийг Үндсэн хуулиар баталгаажуулснаар төрийн тэргүүн болон төрийн засаглалын дээд байгууллагуудыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгох эхлэлийг тавьсан байна.
Тухайн үеийн Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд Улсын анхдугаар Их Хурлаас Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан байдаг.
Энэ Улсын Бага хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй боловч Улсын Их Хурлын чөлөө цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ард олны төлөөллийн байгууллага болж байсан түүхтэй.
Монголчууд бид 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулж чадсан.
Ардчиллын үндсэн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтуудыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь Та бидний эрхэм үүрэг, үндсэн зорилго болж байна. Энэ эрхэм үүрэг зорилгоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
Улаанбаатар хот
2014 оны арваннэгдүгээр сарын 26
Улаанбаатар хот
2014 оны арваннэгдүгээр сарын 26
0 Сэтгэгдэл























