Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Иргэдийн оролцоог бүрэн хангаагүй гэж үзжээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсов.

Өнгөрсөн оноос эхлэн манай улс Орон нутгийн нэгдсэн сангийн орлогыг хуулийн дагуу бүрдүүлж, орон нутаг хуваарилсан хөрөнгөөр нь иргэдийнхээ саналд үндэслэж, шаардлагатай төсөв хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа юм. Харин Сум хөгжүүлэх сан нь сумдад жижиг дунд үйлдвэр байгуулах буюу өргөтгөх, сэргээх, шинээр ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж буй. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Үндэсний аудитын газрын удирдах ажилтнууд оролцож, тус сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтаар тэдгээр сангаас олгох шилжүүлэг тооцох аргачлалыг жигд баримтлаагүй, иргэдийн оролцоо, ил тод байдлыг бүрэн хангаагүй, зээл олгох журам зөрчсөн, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Улсын Ерөнхий аудитор А.Зангад шалгалтын дүнг багцалж хэлэхдээ, сангийн хөрөнгийн зарцуулах бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих үр дүн хангалтгүй гэж үзсэн тухай танилцуулгадаа дурьдаж байсан юм. Танилцуулгатай холбогдуулж гишүүдийн сонирхсон асуудлаараа асуулт асууж, санал шүүмжлэл өрнүүлсний дараагаар дараагийн хуралдаанаар цаашид авах арга хэмжээний талаарх байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан