Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдан Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэн өөрийн хүслээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан юм.

Энэ асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Эрдэнэ нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шударга ёсыг хангаж ажиллахад анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Үүний дараа Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд дарга үүрэг ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чөлөөлөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан