Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Оксфорд бизнес группын үүсгэн байгуулагчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Оксфорд бизнес группын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрю Жеффризийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголын эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн энэ оны дугаарт орох ярилцлага болон бусад мэдээ материалуудын талаар санал солилцов.

Оксфорд бизнес групп нь дэлхийн 30 гаруй оронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2010 оноос Монголын макро эдийн засгийн тайланг жил бүр хэвлэж, дотоодын эдийн засгийн талаарх бодитой мэдээ, судалгааг дэлхий нийтэд хүргэж иржээ. Тус байгууллага нь Монголын уул уурхай, банк санхүү, дэд бүтэц зэрэг макро эдийн засгийн 15 салбараар тайлан гаргадаг байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан