Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
З.Энхболд ардчиллын анхдагчдын үзэсгэлэнд оролцов
Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.01/ Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойд зориулсан “Түүчээ цаг” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

 Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга  З.Энхболд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Ардчилсан хувьсгалын ойг энэ жилийн 12 дугаар сараас ирэх жилийн 12 дугаар сар  хүртэл нэг жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Өмнө нь Ардчилсан намын ой, Монголын ардчилсан холбооны ой гэж хоёр тусдаа болдог байсан бол энэ жилээс нэг л ой тэмдэглэдэг болсон. Энэ бол ардчилалд элэгтэй хүн бүхний баяр хэмээн онцлон тэмдэглэв.

Зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын энэхүү үзэсгэлэн Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. Зураач Л.Хадбаатар нь  ардчилсан хувьсгалд оролцож явсан учраас 1989-1990 онд социалист нийгмийг өөрчлөн Монгол Улсыг ардчилсан орон болгохоор тэмцэж байсан журмын нөхдөө, тухай үеийн бүх үйл явдлыг уран зурагт буулгахаар дөрвөн жил ажилласан хэмээн "Түүчээ цаг" хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлэв.

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн “Түүчээ цаг” үзэсгэлэнд ардчилсан хувьсгалд түүхэн гавьяатайгаар оролцсон С.Зориг, Э.Бат-Үүл, С.Цогтсайхан, Баабар, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж тэргүүтэй 404 хүний хөргийг бүтээснээ дэлгэн үзүүлсэн байв. Мөн “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар “Хонхны дуу”-гаар ард түмнийг ардчилалд уриалж буйг, 1990 оны 12 дугаар сарын 10-ны анхны цуглаан, МУГЖ Д.Сосорбарамын илтгэл тавьж буй хаврын жагсаал, анхдагчид МАХН-ын Төв хороонд өргөх бичиг барихаар явж байгаа зэрэг түүхэн үйл явдлуудыг дүрсэлжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Yag ardchilsan solongos shig haragdaj baina. ichih heregtei
Хамгийн их уншсан