Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов “Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна Цаашид шатахуун тасалдахгүй учраас шатахууны дараалалд олноор зогсох хэрэггүй Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өглөө Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна "Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
Засгийн газрын бүтцийг өнөөдөр УИХ-д өргөн барина
Парламент дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцсэн асуудлынхаа талаар, сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын ажлын нийт цагийн 64 хувь нь зөвхөн Засгийн газар огцруулах, сандал суудал сэлгэх тухай ярилцаж, маш их цаг хий дэмий үржээ. Тиймээс энэ нөхцөл байдалдаа дүгнэлт хийх цаг болсон гэдгийг Ардчилсан нам ухаарсан тухай бүлгийн удирдлагууд хэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улс төрийн намуудын ойлголцлыг хангасан, чадварлаг Засгийн газрыг байгуулж ажиллахад гол анхаарлаа хандуулж ажиллах ёстой” гэсэн чиглэлийг М.Батчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт өгсний дагуу дээрх шийдэлд хүрээд буй бололтой. Нэгэнт зөвшилцөл амжилттай болсон тул өнөөдрөөс бүтэц ямар байхыг шийдэхээр ажлын хэсэг ханцуй шамлан орсон байна. Ерөнхий сайд хуулийн хугацаагаараа өнөөдөртөө багтаж УИХ-ын даргад бүтцийн талаарх хуулийн төслөө өргөн барина гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Шинэ Засгийн газрыг 14 яамтай, 17 сайдтай байна гэсэн таамаг нэлээд бодитой хувилбар гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор АН долоо, МАН зургаа, МАХН хоёр, МҮАН, ИЗНН тус бүр нэг сайдын суудал авах нь гэсэн мэдээлэл бий. Мөн зарим сайдыг ч нэр цохон бичиж эхэлсэн. Тухайлбал, Шадар сайдад У.Хүрэлсүх, Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдад Ц.Сандуй, Гадаад харилцааны сайдад Л.Пүрэвсүрэн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдад Ц.Оюундарь, Байгаль орчны сайдад С.Оюун, ЗГХЭГ-ын даргад С.Баярцогт нарыг ярьж байгаа гэх зэргээр янз бүрийн таавар гарч буй. Зарим тохиолдолд сайд болох сонирхолтой хүмүүсийн захиалгаар нэр дурдагдаж байхыг ч үгүйсгэхгүй. Ерөнхийдөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа дийлэнх гишүүнийг “дан дээл”-тэй хүмүүсээр бүрдүүлэхээр болсон аж. Гэхдээ өнөөдөр Засгийн газрын бүтцээ өргөн барихтай холбоотойгоор АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах нь бололтой.    

Шинэчлэлийн Засгийн газарт хамтарч байсан улс төрийн хүчнүүдтэй харилцаагаа хэрхэн үргэлжлүүлэх тухай асуултад АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “МАХН-ын Гүйцэтгэх хороо өчигдөр хуралдаад Засгийн газарт хамтарч орно гэдэг шийдвэрийг олонхиороо гаргасан гэж бидэнд албан ёсоор хэлсэн. Өмнө нь үргэлжилж байсан гэрээг цоо шинээр хийх үү, нэмэлт оруулаад хавсралт байдлаар зурах уу гэдэг нь техникийн чанартай асуудал. Манай намын байр суурь бол гэрээнийхээ нөхцөл, агуулгаа л баримтлах” хэмээсэн. Харин ажлын хэсэг тэргүүлэн ажилласан УИХ-ын гишүүн М.Батчимэг сонгуулийн санал тоолох хар машины талаар “Манай нам машинаар санал тоолсон нь маш том дэвшил гэж үздэг. Энэ байр суурь хэвээрээ байна. Нэгэнт ажил хэрэг болсон ахиц дэвшлээсээ бид ухрахгүй. Харин МАН гараар тоолох санал гаргасан тул дундын хувилбар гаргах шийдвэрт хүрсэн” гэж хариулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан