Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2014.12.03/ өргөн барилаа.
Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа танилцууллаа. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд доор сайдууд ажиллахаар төсөлд тусгасан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
Гадаад хэргийн сайд;
Сангийн сайд;
Хууль зүйн сайд;
Аж үйлдвэрийн сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
Зам, тээврийн сайд;
Уул уурхайн сайд;
Хөдөлмөрийн сайд;
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэнд, спортын сайд;
Монгол Улсын сайд.
Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын удирдамж, чиглэл, зохицуулалтаар байнга хангаж ажиллах бөгөөд ингэснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна.

Засгийн газар нь 15 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн яам байна. Аж үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортын яам нь чиглэлийн яамд байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЗӨВ ШҮҮ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өнөөдөр /2014.12.03/ өргөн барилаа.Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн зэрэг нийт 19 гишүүн ажиллуулах саналтай байгаагаа танилцууллаа. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд доор сайдууд ажиллахаар төсөлд тусгасан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
Гадаад хэргийн сайд;
Сангийн сайд;
Хууль зүйн сайд;
Аж үйлдвэрийн сайд;
Батлан хамгаалахын сайд;
Барилга, хот байгуулалтын сайд;
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
Зам, тээврийн сайд;
Уул уурхайн сайд;
Хөдөлмөрийн сайд;
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
Эрчим хүчний сайд;
Эрүүл мэнд, спортын сайд;
Монгол Улсын сайд.
Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын тодорхой, цөөн тооны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Монгол Улсын сайдыг Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ. Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын удирдамж, чиглэл, зохицуулалтаар байнга хангаж ажиллах бөгөөд ингэснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна.

Засгийн газар нь 15 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн яам байна. Аж үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортын яам нь чиглэлийн яамд байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
2014.12.04



















