Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
“Эбола” тархах хамгийн өндөр магадлалтай орнууд
Эрүүл мэндийн салбарын шинжээчид судалгааны иж бүрэн цогц аргыг ашиглан “Эбола” вирусийн халдвар тархах хамгийн өндөр магадлалтай орнуудыг тогтоосон тухай Европын судалгааг зохицуулах “Eureka” агентлагийн мэдээлэлд дурджээ.
Америкийн стратегийн судалгааны төвийн “RAND Corporation” байгууллагын мэргэжилтнүүд улс төр, эдийн засаг, нийгэм-соёл, эрүүл мэнд гэсэн үндсэн дөрвөн салбарын статистикийн үзүүлэлтэд тулгуурлан явуулдаг судалгааны шинэ аргыг боловсруулжээ.
“Бидний арга нь цаашид "Эбола” тархаж болзошгүй “халуун цэргүүдийг” тогтооход тус дөхөм болно" гэж дээрх төслийн удирдагч болох “RAND” төвийн эрдэмтэн Мелинда Мур хэлсэн байна.
“Эбола”-гийн халдварын одоогийн тархалтад илүү ихээр өртсөн Гвиней, Либери болон Сьерра-Леон улс дээр нэмээд Буркино-Фасо, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад, Кот-д"Ивуар, Этиоп, Мали гэсэн Африк тивийн зургаан улсад аюултай вирусийн халдвар тархах магадлал өндөр байгааг судлаачид шинэ аргаа ашиглан тогтоожээ. Өмнөд Азийн орнуудаас Афганистан улсад “Эбола”-гийн халдвар тархах эрсдэл илүү өндөр байна гэж шинжээчид дүгнэсэн байна.
“RAND” төвийн судалгааны багийнхан мөн эрсдэлийн бүлэгт орсон орнуудын эрх баригчдад зориулан үүсч болзошгүй онцгой байдлын нөхцөлд бэлэн байх боломж олгохуйц дүн шинжилгээний хэд хэдэн арга боловсруулжээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд гаргасан мэдээллээр Баруун Африкийн гурван оронд 24 мянга орчим хүн “Эбола”-гийн халдвар авснаас 9600 нь нас барсан байна.
Эрүүл мэндийн салбарын шинжээчид судалгааны иж бүрэн цогц аргыг ашиглан “Эбола” вирусийн халдвар тархах хамгийн өндөр магадлалтай орнуудыг тогтоосон тухай Европын судалгааг зохицуулах “Eureka” агентлагийн мэдээлэлд дурджээ.Америкийн стратегийн судалгааны төвийн “RAND Corporation” байгууллагын мэргэжилтнүүд улс төр, эдийн засаг, нийгэм-соёл, эрүүл мэнд гэсэн үндсэн дөрвөн салбарын статистикийн үзүүлэлтэд тулгуурлан явуулдаг судалгааны шинэ аргыг боловсруулжээ.

0 Сэтгэгдэл