Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улс 2015 онд жуулчдын тоог нэг саяд хүргэнэ
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод 2015 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт дэвшүүлсэн.
Аялал жуулчлалын салбар эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг бүрдүүлж, сүүлийн жилүүдэд дунджаар 450 мянга орчим жуулчин хүлээн авч буйг албаныхан мэдэгдлээ.
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж буй юм.
Засгийн газраас аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарын хэмжээнд тавьж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлж, 2020 он гэхэд өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 80-д хүргэх, дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Уг зорилтын хүрээнд Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”-ыг батлуулан, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Тогтвортой аялал жуулчлалын төлөвлөгөө”, “Тусгай сонирхлын аялал жуулчлалын төлөвлөгөө”-г боловсруулжээ.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод 2015 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт дэвшүүлсэн.Аялал жуулчлалын салбар эдүгээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг бүрдүүлж, сүүлийн жилүүдэд дунджаар 450 мянга орчим жуулчин хүлээн авч буйг албаныхан мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл