Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Долоон настай хүүгийн нүүрэн дээрх аймшигт хавдар

Энэтхэгийн долоон настай нэгэн жаал хүү Адитья Мирша аймшигт өвчинд нэрвэгдэж нүүрэн дээрх хавдар нь жилээс жилд нэмэгдсээр байгаа гэнэ. Үүнээсээ болоод жаал хүү сургуульд ч явахаа больжээ.
Хөршүүд нь мөнгө цуглуулж хүүд мэс засал хийлгэхээр тусалж байгаа ч хүүд лавтай долоон мэс засал хийх шаардлагатай гэж эмч нар хэлжээ.

Ийм тооны мэс засал хийлгэхэд дор хаяж 8000 ам.доллар хэрэгтэй атал эцэг эхэд нь арай гэж цуглуулсан 2000 доллар л байгаа гэнэ. Энэтхэгийн сэтгүүлчид энэ үйлст тусалж буян болохоор богино хэмжээний баримтат кино хийсэн гэнэ.

“Хүүхдүүд хүүг минь хий үзэгдэл, сармагчин хэмээн нэрлэдэг. Хэдийгээр хүү маань найрсаг, эвсэг боловч түүнд найз гэж байхгүй. Хавдар нь ингэж томорсоор байгаад хагарч, дэлбэрэх вий гэж айх юм. Хавдар нь өссөөр баруун нүд нь саяхан сохорсон. Хүү маань толгойн өвчнөөсөө болоод байнга л шаналж байдаг юм” гэж хүүгийн ээж Неету ярьжээ.

Хүүгийн аав барилгачин болохоор цалин хөлс нь гэр бүлээ тэжээхэд хүрэлцдэггүй гэнэ. Тэрээр аргагүйн эрхэнд танил нөхдөөсөө чадлын хэрээр туслаач хэмээн гуйжээ.
Эмч нарын хэлж байгаагаар бол цуврал мэс заслыг дөрөв таван сарын зайтай хийх юм байна.

0 Сэтгэгдэл