Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Н.Батбаяр: Намаар талцдаг байдлыг Үндсэн хуулиар хязгаарлаж өгнө
Ulger yarixaa bolidoo ard tumen zalxaj baina elii balai naraa
zub duu huu
zub duu huu
Т.ЦЭЛМЭГ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт мэдээлэл өгсөн. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд явцын талаар мэдээлэл өгвөл?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд ажиллаад УИХ дахь бүлгүүдэд эхний ээлжийн саналаа танилцууллаа. Есөн хүнтэй ажлын хэсэгт парламентад суудалтай бүх намын төлөөлөл багтсан. 1992 онд Үндсэн хууль батлалцсан 430 депутатаас одоогийн УИХ-д байгаа долоон гишүүн ажлын хэсэгт орсон. Ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдлаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг жирийн асуудал биш, өндөр босготой. Нийт гишүүдийн 3/4 буюу 76 гишүүний 56-гийн саналыг авах учраас ултай суурьтай судалгаа хийх ёстой гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн 23 жилийн хугацаанд ямар асуудал тулгарсныг судлаад олон нийт зайлшгүй шийдэх ёстой гэж үзсэн зүйлд төвлөрнө. Дэлхийн 25 улсын туршлагаас судлахад Үндсэн хуульдаа аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдэл, хэл соёлыг баталгаажуулахаас гадна төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, тогтвортой байдлыг хангасан байдаг. Үүнийг нь бид судалж үзсэн. Харамсалтай нь, бид өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш олон Засгийн газар огцруулж. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 14 Засгийн газар, 17 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Төр засаг нь тогтвортой, үйл ажиллагаа нь уялдаатай улс орнууд өндөр хөгжилтэй байна. Тиймээс бид огцруулж сольдог арга хэр үр дүнтэй вэ гэдгийг эргэж харах цаг болжээ. Нам гэж талцдаг байдал нэлээд газар авсан. Тухай хүний чадварыг нь биш намын гишүүн мөн үү, хандив өгсөн үү гэдэг буруу жишгээр нь үнэлдэг. Тэр тусмаа орон нутгийн сонгуулиар намаар талцаж байна. Орон нутгийн сонгуульд нам өрсөлддөгийг больж, сумын Засаг даргыг шууд сонгодог байя гэж УИХ-ын 48 гишүүн тавьж байсныг хөндөж байгаа. Өөр нэг асуудал нь хотын статусыг сэргээх. Энэ асуудлуудаа УИХ дахь нам, эвслийн бүлгүүдтэй зөвлөлдөөд ойрын хугацаанд өргөн барина.
-Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд Үндсэн хуульд ямар асуудлыг тусгах вэ?
-Манай улс парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалтай. Энэ байдлаа өөрчилж Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгийг хязгаарлаад парламентыг өргөсгөсөн байдлаар бүрдүүлээд сонгодог болъё. Сонгодог парламентын засаглал руу орж, Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлье гэж үзсэн.
-Ерөнхий сайдын эрх мэдлийг хэрхэн нэмэгдүүлнэ гэж?
-Шинэ Ерөнхий сайд томилогдоход дагаад шинэ бүтэц гарч ирж, бүх байгууллага нь өөрчлөгддөг. Засгийн газар есөн яамтай байхаар тогтож бүтцийн өөрчлөлт хийхийг хязгаарлаж, төрийн албыг тогтвортой болгоё гэсэн. Намаар талцдаг байдлыг Үндсэн хуулиар хязгаарлаж өгөх юм.
-“Давхар дээл”-ийн асуудлыг яаж тусгахаар болов?
-Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох бүх хувилбарыг бид туршиж үзсэн. Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь гаднаас, бас дотроос бүрдүүлж, холимог байдлаар мөн ажиллуулж үзсэн. Засгийн газрын гишүүдийн 1/3-ээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх бололцоотой гэж явах нь илүү зохимжтой юм.
-Сайд нарыг УИХ-ын гишүүд огцруулж болох уу?
-Ярилцаж байгаа. Дэлгэрүүлж ярих бол тухай бүрт нь мэдээлэл өгнө.
-Үндсэн хуульд энэ чуулганаар амжиж өөрчлөлт оруулж чадах уу?
-Хуулиараа УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно. Тэгэхээр энэ онд багтах ёстой.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт мэдээлэл өгсөн. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. -Ажлын хэсгийн ахлагчийн хувьд явцын талаар мэдээлэл өгвөл?

0 Сэтгэгдэл
2015.06.04
2015.06.03
2015.06.03