Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хөрөнгө оруулагч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 3 хүртэл жилээр сунгах болов
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын 2010 оны тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.
Үүнд,- Монгол Улсын иргэнээс төрсөн 16-гаас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг тав хүртэл жилээр сунгахаар заасан байсныг гурав хүртэл жилээр сунгах
- Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн, цагаач гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний гурван жилд нэг жил хүртэл хугацаагаар сунгаж олгож байсныг эхний хоёр жилд нэг жил хүртэл хугацаагаар олгох
- Хөрөнгө оруулагч гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилийн хугацаагаар олгох, сунгахаар заасныг гурав хүртэл жилээр олгох, сунгах
- Монгол Улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх 16 насанд хүрсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар олгох болон сунгахаар заасныг хоёр хүртэл жилээр олгох, сунгах
- Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан, гаргах боломжтой болон харгалзан үзэх бусад шалтгаантай гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг нэг хүртэл жилээр олгохоор заасныг таван жил болгох
- Монгол Улсын иргэнээс төрсөн 16 хүртэл насны гадаад улсын харьяат хүүхдэд болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг хэдий хугацаагаар олгох, сунгах нь журамд тусгагдаагүй байсан тул эдгээр иргэдэд оршин суух зөвшөөрлийг тав хүртэл жилээр олгож, гурван жил хүртэл хугацаагаар сунгахаар боллоо.

0 Сэтгэгдэл