Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Таван аймгийн Засаг даргын Тамгын газрыг тус бүр 10 сая төгрөгөөр шагналаа

Монгол Улсын Засгийн газар Аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүс бүсдээ өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулсан байна.
Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааг Засгийн газраас 2013 оны 322 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу УИХ, Засгийн газраас батлан мөрдүүлсэн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, байгууллагын чиг үүрэг, ил тод, нээлттэй байдал зэргийг харуулсан найман бүлэг үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт:
-"2014 оны үнэлгээний дүнгээр Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Орхон аймаг 4.04 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс, Дархан-Уул аймгууд тус бүр 4.01 оноотой байгаа нь бусад аймгаас өндөр байна. Засгийн газраас тогтоосон журмын дагуу аймаг, нийслэлийг 5 бүс болгон бүс бүсээс нэг аймгийн Засаг даргын Тамгын газрыг шалгаруулдаг учраас Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс аймаг 4.01 оноо, Сэлэнгэ аймаг 3.94 оноо авч тус тусын бүсдээ тэргүүллээ" гэсэн байна.
Бүс бүсдээ өндөр оноо авсан нийслэл Улаанбаатар хот болон Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн ЗДТГ-ыг тус бүр 10.0 сая төгрөгөөр, эдгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг тус бүр нэг сарын цалингаар шагнаж урамшуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2015.06.05