Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ц.Элбэгдорж Европарламентын чуулганд Монголын ардчиллын тухай үг хэлнэ
Европын холбооны 28 орныг төлөөлдөг 751 гишүүнтэй Европарламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд Францын Страсбург хотноо болох юм. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлэхээр төлөвлөжээ. Учир нь Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг энэ жил тохиож буйг учраас Европарламентын ернхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус индэр дээрээс үг хэлэхийг урьсан юм. Ерөнхийлөгч үгэндээ Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн орны оруулж буй идэвх оролцоог Европын холбоонд танилцуулах гэнэ. Үүнээс гадна энэ айлчлалынхаа хүрээнд Европын холбооны төлөөлөгчийн газрыг Монголд нээх, хоёр талын “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох, Монголын Европын холбооны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх аж.
Хоёр тал 1993 онд худалдаа хамтын ажиллагааны хэлэлцээр баталж, энэ дагуу Монгол улс Европын холбооны 27 улсад 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй эзкспортлох эрхзүйн боломжтой болсон байдаг. Европын холбоо нь Монголын ардчиллыг тууштай дэмждэг бөгөөд манай улсын гурав дахь хөрш юм.
Европын холбооны 28 орныг төлөөлдөг 751 гишүүнтэй Европарламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд Францын Страсбург хотноо болох юм. Тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлэхээр төлөвлөжээ. Учир нь Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг энэ жил тохиож буйг учраас Европарламентын ернхийлөгч Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус индэр дээрээс үг хэлэхийг урьсан юм. Ерөнхийлөгч үгэндээ Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн орны оруулж буй идэвх оролцоог Европын холбоонд танилцуулах гэнэ. Үүнээс гадна энэ айлчлалынхаа хүрээнд Европын холбооны төлөөлөгчийн газрыг Монголд нээх, хоёр талын “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох, Монголын Европын холбооны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх аж. Хоёр тал 1993 онд худалдаа хамтын ажиллагааны хэлэлцээр баталж, энэ дагуу Монгол улс Европын холбооны 27 улсад 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй эзкспортлох эрхзүйн боломжтой болсон байдаг. Европын холбоо нь Монголын ардчиллыг тууштай дэмждэг бөгөөд манай улсын гурав дахь хөрш юм.
0 Сэтгэгдэл



















