Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн Хүндэт доктор боллоо
ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Хүмүүнлэгийн их сургуульд өчигдөр зочиллоо. Ерөнхий сайдыг тус сургуулийн захирал И.М.Ильинский, сургуулийн удирдлага, багш, оюутнууд хүлээн авсан юм.

Ерөнхий сайд уулзалтынхаа эхэнд “Төрөлх гэр шиг минь санагддаг төгссөн сургуульдаа дахин ирж байгаад баяртай байна. ОХУ-ын нэр хүндтэй их сургуульд суралцан төгссөнөөрөө үргэлж бахархаж явдаг” гээд багш нартаа талархал илэрхийллээ.
Мөн жил бүр 350 гаруй монгол оюутан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурч буйг, 1980 оноос хойш 60 мянга гаруй оюутан тус улсад сурсныг онцлоод өөрийнх нь төгссөн сургуульд илүү олон монгол залуус сураасай гэлээ.

Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал И.М.Ильинский өндөр дээд хэмжээний зочин хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж Ч.Сайханбилэг бол манай сургуулийн шилдэг төгсөгчдийн нэг байсан. Түүний дүнгийн хуудсанд гуравхан сайн бусад нь дандаа онц дүн байна гэлээ. Тэрээр Ерөнхий сайдад оюутан байсан үеийнх нь дүнгийн хуудсыг дурсгал болгон өглөө.
Захирал И.М.Ильинский “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай сургуулиас төрөн гарсан анхны учир сургуулийн Эрдмийн зөвлөлөөс Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэсэн” гээд Ерөнхийи сайдад Хүндэт доктор цол, олгож гэрчилгээ гардууллаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 1991 онд тус сургуулийг төгссөнөөсөө хойш 24 жилийн дараа сургуульдаа зочиллоо. Тэрээр Москвагийн Хүмүүнлэгийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Санкт-Петербург хотыг зорилоо.

0 Сэтгэгдэл