Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Монгол, Мьянмар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар оролцлоо.

Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар,  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газрыг төлөөлж Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл  Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр, Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Нэйбидо хотын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Кан Чун нар гарын үсэг зурлаа.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт МҮХАҮТ-ыг төлөөлж МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг төлөөлж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Вин Аунг нар гарын үсэг зурав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан