Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль ирэх оны 9 сараас хэрэгжинэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг юм.
Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг. Үүнээс шалтгаалан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байна. Иймд Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийг барьцаалах тухай бие даасан хуулийг батлах нь Монгол Улсын эдийн засагт нэн шаардлагатай байгаа баталгаажсан хэлцлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үндэс суурь болно хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хуулийн төслийг 2016 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалт явуулахад гишүүдийн олоонх дэмжлээ.

0 Сэтгэгдэл