Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ӨМНӨ АН-ЫН ҮЗХ-Г ХУРАЛДУУЛАХЫГ ШААРДАВ


Уг шаардлагад, "Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрын байгуулан улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирлээ.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагуудын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно.

Хамтарсан Засгийн газраас улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын лидер, тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна. Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна" гэжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан