Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хөдөлмөрийн сайдыг огцруулахыг дэмжив
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орж, Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тогтоолын төслийг танилцуулав. Тэрбээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах тогтоолын төслийг бэлтгэсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулахаар тусгасан” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.3 хувь дэмжлээ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.Байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орж, Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тогтоолын төслийг танилцуулав. Тэрбээр, Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах тогтоолын төслийг бэлтгэсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны харъяалах асуудлын хүрээнд Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг огцруулахаар тусгасан” гэлээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.3 хувь дэмжлээ.
0 Сэтгэгдэл



















