Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Хөрөнгөө нуусан төрийн албан хаагчыг огцруулна
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжив.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Бид төрийн зүгээс хэрэгжүүлэх нэг удаагийн арга хэмжээг маш сайн ярих ёстой. Харамсалтай нь энэ хуулийг хэлэлцэх эсэх үед нь хэлж байсан саналыг анхны хэлэлцүүлгийн үед нэмж оруулаагүй байна. Тийм учраас энэ хуульд УИХ-ын гишүүд ямар ч “орц” хийсэнгүй. Тухайлбал, татвараа шударгаар төлсөн аж ахуйн нэгжүүдийг урамшуулах заалтын талаар гишүүд олон ярьсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд татвараа шударгаар төлж ирсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, татварын хяналт, шалгалтаас гурван жилийн хагцаанд чөлөөлөх зэрэг заалт оруулсан тохиолдолд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн маш том урамшуулал болно. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд гадаад улсад данстай, эсхүл үл хөдлөх хөрөнгөтэй бол тэрнийг нь Монгол Улсын бүртгэлд оруулах заалтыг энэ хуульд оруулах ёстой байсан” гэсэн санал хэлэв.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Таны хэлсэн саналыг өчигдөр буюу энэ сарын 06-нд болсон байнгын хорооны хурлаар хэлэлцсэн гэв. Мөн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, С.Дэмбэрэл гишүүний хэлсэн зарим саналыг хуулийн төсөлд тусгасан байгаа хэмээн хариуллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат, Нийгэмд авлигачдыг өршөөх гэж байна гэсэн ойлголт яваад байна. Хуулийн төсөлд тусгасан Авлигын эсрэг хуулийн заалтуудыг тайлбарлаж өгнө үү. Энэ заалтад ямар хүмүүс хамрах вэ хэмээн тодруулсан.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Авлигын эсрэг хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх бүх хүн энэ хуульд хамаарна. Эдгээр хүмүүс хөрөнгөө нуусан, татвараас зайлсхийсэн байвал эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, захиргааны буюу торгох арга хэмжээ авах юм. Мөн төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний хөрөнгө нуусан байвал огцруулна” хэмээн хариуллаа.

Ийнхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
0 Сэтгэгдэл
Avligachid gishigeh gazargui bolj baina shuu dee?
Хамгийн их уншсан