Билгийн

Доллар (USD)

2839.0

Улаанбаатар

+20°C
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
USD / 3591.0₮
CNY / 503.6₮
KRW / 2.73₮
SEK / 395.2₮
JPY / 25.44₮
RUB / 52.49₮
EUR / 4172.0₮
CHF / 4480.0₮
GBP / 4943.0₮
HKD / 459.0₮
CAD / 2671.0₮
AUD / 2413.0₮
SGD / 2839.0₮
NZD / 2246.0₮
TRY / 93.5₮
Монгол төрийн тогтвортой байдал дунджаар 595 хоног

1990-2015 оны хооронд УИХ-ын сонгууль 6 удаа болсон ч 14 Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлжээ

Н.ТҮВШИН

Монгол Улсад чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулсны 25 жилийн ойг өнгөрсөн өдрүүдэд тэмдэглэж, гадаадын хэд хэдэн улсын төрийн тэргүүн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон билээ. Энэ хугацаанд монголчууд хоёр удаа МАХН-д /одоогоор МАН/ , нэг удаа АН-д үнэмлэхгүй итгэл үзүүлсэн бол бусад үед нь МАН, АН-ын аль нь ч олонхийн суудал эзэлж чадсангүй.

2008 оны сонгуулиар МАН, АН-аас арай олон суудал авч чадсан ч дангаар Засгийн газар бүрдүүлэхэд чадал дутаж байсан нь үнэн. П.Жасрай, Н.Энхбаяр нар МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан хугацаанд дөрвөн жил Засгийн газраа тэргүүлж, тогтвортой ажилласан бол М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын тэргүүлсэн Засгийн газар бусдаас арай урт гэж хэлж болохоор хоёр жилийн нүүр үзжээ.

Гэхдээ дийлэнхдээ эвссэн, хамтарсан Засгийн газар ажиллаж нас богинотой байсан учир нь нам доторх хагарал, лидерүүдийн зөрчил, эрх мэдэл албан тушаалын төлөөх тэмцэл байсан гэхэд буруудахгүй. Хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорсон сайд Засгийн газар Монголын шинэ үеийн парламентын түүхэнд үгүй билээ. Энэ удаад хамтарсан Засгийн газрын зургаан сайдыг МАН эвсэх гэрээгээ зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулсан.

Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
1990/9/11 - 1992/7/21

1990 оны сонгуулийн дараа Улсын бага хурлын хуралдаанаас сонгогдсон  анхны Засгийн газар.  Улсын Бага хуралд МАХН, МоАН, МСДН, МҮДН гэсэн намын төлөөлөл суудал авснаар хамтарсан Засгийн газар байгуулсан байдаг. Хоёр жил тогтвортой ажилласан ч эдийн засгийн хэд хэдэн реформ хийж, мөнгөний ханшийг 2 дахин унагах 20 дугаар тогтоол, алт диллерийн хэрэг, өмч хувьчлалын тасалбар  гээд хэдэн хэдэн томоохон үйл явдлыг түүхэнд үлдээж, сайнаас илүү муугаар  бичигдэх анхны гэх тодотгол олонтой.

Ерөнхий сайд П.Жасрай
1992/7/21 - 1996/7/19

Хамгийн тогтвортой ажилласан Засгийн газрыг тэргүүлсэн. Эдийн засгийн шилжилтийн хүнд үеийн амжилттай даван туулсан хэмээн түүнийг онцолдог. МАХН УИХ-д 71 суудал авч, дангаараа Засгийн газраа бүрдүүлсэн.

Ерөнхий сайд М.Энхсайхан
2000/7/26 - 2004/8/20

МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл  УИХ-д 50 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулж, анхлан Ардчилсан холбоо эвсэл дангаараа Засгийн газраа байгуулав. Хоёр жилийн дараа МҮАН-ын дүрмээр УИХ-д олонхи болсон намын дарга Засгийн газрын тэргүүн байна гэсэн заалт, УИХ-д Ардчилсан холбоо эвслийн бүлгийн бодлогыг Засгийн газрын тэргүүн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үндэслэлээр огцруулсан. Энэ нь хамтарсан намуудын дотоод зөрчлөөс үүдсэн гэж тайлбарладаг. М.Энхсайхан өмч хувьчлалын бодлогыг эхлүүлсэн гэдэг.
 
 Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
1998/4/23 - 1998/12/9

МҮАН-ын дарга Ц.Элбэгдоржийн Засгийн газар гурван сар оршин тогтносон. Эвслийн дотоод зөрчил Засгийн газраа огцруулах бас нэг шалтгаан болов. Засгийн газар толгой мэдэн Сэргээн босголт банкийн татан буулгаж, Голомт банктай нэгтгэсэн нь огцрох шалтгаан болсон гэж үздэг ч олонхын бүлгийн 13 гишүүн сөрөг хүчинтэйгээ нэгдэн Засгийн газраа огцруулсан байдаг. Дараагийн Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид удаа дараа өргөн барьсан ч буцаасаар байлаа. МАХН-аас сонгогдсон Ерөнхийлөгч эвслийн нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаанаа жижиг зүйлээр тайлбар хийж буцаасаар 5 сарын дараа шинэ Ерөнхий сайдаа сонгосон байдаг.

Ерөнхий сайд Ж.Наранцацралт
1998/12/9 - 1999/7/22

 Хоосон байсан Ерөнхий сайдын суудлыг  Ж.Наранцацралт таван сарын дараа авч, Ардчилсан холбоо эвслийн гурав дахь Ерөнхий сайд болсон ч түүний Засгийн газар 7 сарын настай байв. Засгийн газрын тэргүүн ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчид явуулсан захидалдаа  Эрдэнэт үйлдвэрийг худалдах тухай дурдсан байна гэх дуулиант нууц захидлын хэргээр түүнийг огцруулсан.

Ерөнхий сайд Н.Туяа
1998/12/9 - 1999/7/22
МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвслийн Зас­гийн газ­рын тэргүүний үүрэг гүйцэтгэг­чээр найм хоног ажиллав.
 
 Ерөнхий сайд Р.Амаржаргал
2000/7/26 - 2004/8/20

1999 оны долдугаар сард буюу УИХ-ын сонгуулиас нэг жилийн өмнө Р.Амаржаргал Ардчилсан холбоо эвслийн 4 дэх Ерөнхий сайдаар томилогдов. Тэрээр дотоодын зөрчлөөс үүдэж эмх замбараагүй болсон Засгийн газрыг эвлүүлж шаазан болгох үүрэг гүйцэтгэсэн гэдэг.  Банк санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод түвшинг дээшлүүлэх талаар гол анхаарлаа тавьж ажилласан гэж өөрөө тайлбарладаг.

Ерөнхий сайд Н.Энхбаяр
2000/7/26 - 2004/8/20

2000 оны УИХ-ын элжит сонгуульд Ардчилсан холбоо эвсэл бүрэн ялагдал хүлээж, МАХН 72 суудал аван намын дарга   Н.Энхбаярын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдав. Нэг хүний дангаар ноёрхол, хээл хахууль энэ үед ид хүчээ авч байсан ч Мянганы зам, их өр тэглэлт зэрэг томоохон ажлын автор болдог.

Ерөнхий сайд Ц.Элбэгдорж
2004/8/20 - 2006/1/13

2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН 36:25 харьцаатай суудал авөв. Хоёр намын бүлгүүд удтал хэлэлцсэний дараа  Засгийн газрын бүрэлдэхүүнийг МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл 50, 50 харьцаатай хамтран Их эвслийн Засгийн газар байгуулах, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг 2, 2 жилээр хаших зөвшилцөв. Энэ Засгийн газар авлигатай тэмцэнэ гэдгээ шууд илэрхийлж байсан нь унах нэг шалтгаан ч байсан гэдэг. Гаалийн дарга Баатарын хээл хахуулийн хэрэг илэрч, Улаанбаатарын хотод санхүүгийн шалгалт ч хийж, хүүхдийн 10 мянга хөтөлбөр хэрэгжүүлсэн гээд олон сайны автор болсон. Харамсалтай нь “Эх орон-Ардчилал” эвсэл задарч, эвслийн М.Энхсайхан тэргүүтэй гишүүд ҮШН байгуулан гарснаар Засгийн газрыг  МАХН-ын бүлгээс эрхзүйн чадамжгүй гэж огцруулав.

Ерөнхий сайд М.Энхболд
2006/1/25 - 2007/11/22


Эх орон-Ардчилал эвсэлтэй гэрээ байгуулж, 50:50 харьцаатай гишүүдээ томилон Засгийн газраа 2 жилээр удирдана гэсэн МАХН-ын гэрээ хүчингүй болов.  МАН-ын дарга байсан М.Энхболд Засгаа тэргүүлж, эвслээс салан тусгаарлагчдад сайдын тушаал хуваарилав. Гэвч Засгийн доторх зөрчил нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг л байлаа. “МИ-8” онгоцны осол Азийн чонын хэрэг, Дарханы Хонгорын хордлого гээд олон дуулиант хэрэг энэ Засгийн үед гарсан нь Засгийн тэргүүн өөрөө огцрох өргөдлөө өгөхөд ч хангалттай шалтгаан болов.  Зөвхөн Засгийн газрын гишүүд нь огцроод зогсохгүй МАН доторхи зөрчил  лидерүүдийн талцал нь Засгийн газрын тэргүүнд өргөдлөө өгөхөөс өөр гарц үлдээгээгүй гэхэд болно.

 Ерөнхий сайд С.Баяр
2007/11/22 - 2009/10/28

М.Энхболдоос Засгийн газрыг нь авсан С.Баяр 2008 оны сонгуультай золгож, МАН УИХ-д 44 суудал авсан ч  АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах шийдэлд хүрэв.  60:40 харьцаатай байгуулдсан Засгийн газрын тэргүүн С.Баяр Алдарт Оюу толгойн гэрээний дараа л чөлөөлөгдөх хүсэлтээ барив.  Тэрээр өөрийн залгамжлагчаар Сү.Батболдыг сонгосон гэдэг.

Ерөнхий сайд Сү.Батболд
2009/10/29 - 2012/8/9

Стандарт бус гэх тодотголтой Сү.Батболдын Засгийн газар МАН,АН 60:40 гэсэн харьцаатайгаар хоёр жил гаруй ажиллаад 2012 оны нэгдүгээр сард АН Засгаас гарав. Ийнхүү 6 сар гаруй хугацаанд МАН дангаар Засгийн эрх барив. Харин 2012 оны сонгуульд Сү.Батболдын тэргүүлсэн МАН ялагдал хүлээснээр тэрээр аль аль үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2012/8/9 - 2014/11/5

Сү.Батболдын Засгийн газарт Шадар сайдын алба хашиж байсан Н.Алтанхуяг 2012 оны сонгуульд АН-ыг удирдаж оролцож, бусад намаас илүү суудал авч чадсан. Гэвч дангаар Засгийн газар бүрдүүлэх боломжгүй учраас МҮАН,МАХН-ын хамтран байгуулсан Шударга ёс эвсэлтэй нэгдэн Шинэчлэлийн гэх тодотголт Засгийн газрыг тэргүүлсэн. Гэвч эдийн засгийн хямрал, бондын хуваарилалт,  кабинетийн гишүүд нв авлигын хэрэгт холбогдсон зэрэг олон шалтгаанаар сөрөг хүчин удаа дараа огцруулах санал оруулсан ч тэсч чадсан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн МАХН тэр тусмаа авлигын хэрэгт холбогдсон Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн хэргээр намдаа нэр хүндээ алдаж, огцорсон юм. Түүнийг тойрсон элдэв янзын хэргийн тухай өнөөдөр ч яригдсаар буй.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2014/11/21 -

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд нэг сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг АН-ын хоёр дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна. Тэрээр Засгийн газрыг шинээр төвхнүүлэхдээ Шударга ёс эвслээс гадна МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулан тус намаас зургаан сайдыг өөрийн кабинетэд томилон ажиллуулсан. Гэвч нэг танхимд багтсан сайд нар нэг эрх ашгийн төлөө ажиллаж чадахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт огцруулав. АН-ын зүгээс зургаан сайдыг огцруулснаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас огцруулах үндэслэл болохгүй гэж мэдэгдсэн учраас өөрөө өргөдлөө өгөхгүй бол үргэлжлүүлэн ажиллана. Түүний кабинетэд Шударга ёс эвслээс болон МНН-аас сайд нар нөхөн томилохоор яригдаж буй сурагтай.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан